Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын гишүүд АН-ын дарга С.Эрдэнийг эсэргүүцэн өнөөдөр /2019.06.18/ мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр АН-ын гишүүд намын дарга С.Эрдэнийг буруу бодлого, шийдвэр гаргаснаас болж зургаан сарын өмнө 20 хувьтай байсан намын рейтинг долоон хувьтай болж буурсныг шүүмжилж байлаа. Мөн АН-ын дарга С.Эрдэнэ аймаг, дүүргийн намын дунд шатны байгууллагуудад өөрийн төлөөний хүнийг томилсон ба Сонгинохайрхан дүүрэгт Д.Батцогтыг намын дүрэм зөрчин, дүүргийн намын даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалд томилсон хэмээн буруутгаж байсан юм.
СХД-ийн 12-р хорооны иргэн, АН-ын гишүүн Э.Бямбацэрэн хэлэхдээ “АН-ын дарга С.Эрдэнэ өөрийнхөө үйл ажиллагаанд тохируулж, намын дүрмийг зассан. Намын хурлаар баталсан дүрмийг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхдээ өөрт ашигтай заалтуудыг оруулан батлуулсан. Намын даргаа солих эрх намын Их хуралд хадгалагдаж байдаг учраас бид хурлаа хийж, С.Эрдэнэ даргын асуудлыг хэлэлцэхийг шаардаж байна” гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )