ДОРНЫН ЗУРХАЙ: Эл өдөр үс засуулахад тохиромжгүй

2019 оны 06 сарын 23

Зуны дунд цагаан морин сарын долоон улаан мэнгэтэй цагаагчин туулай өдөр

  • Аргын тооллын: 2019.6.23, Ням гараг
  • Билгийн тооллын: Билгийн тооллын: 12
  • Наран ургах шингэх: 4.54-20.55
  • Үс засуулбал: Өвчин ирнэ
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн. Хол газар яваар одогсод зүүн хойш хойш мөрөө гаргавал зохистой.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top