“Болд” ХХК-ийн ерөнхий захирал, уран зураг цуглуулагч Хажидсүрэнгийн Болдбаатар “Галерей” булангийн хойморт зочилж байна. Тэрбээр Монголын уран зургийг олон түмэнд таниулахын зэрэгцээ хөхиүлэн дэмжиж, уран зургийн салбарт багагүй хөрөнгө оруулалт хийж яваа эрхмүүдийн нэг билээ.
-Уран зураг цуглуулж эхэлсэн, ер нь уран зурагт анх татагдсан тэр түүхээс тань ярилцлагаа эхэлмээр байна. Энэ салбарт хөрөнгө оруулалт хийнэ гэдэг зүгээр нэг хүссэн хүн хийгээд байдаг ажил биш. Харин уран зургийг ойлгодог, үнэлдэг бас татагдаж дурласан хүн хийдэг шиг санагддаг...
-Өвөө эмээгийнх маань Дамбадаржаа хийдийн цаахантай орос цэргийн ангийн ойролцоо амьдардаг байлаа. Миний хүүхэд нас тэнд өнгөрсөн. Өвөөгийн гэрт байгаа бурхны зураг хөргийг үзэж, гайхшран зогсох дуртай байлаа. Зулын гэрэлд сүүмэлзэх бурхдын хөрөг надад гүн сэтгэгдэл төрүүлдэг байсан сан. Бас ертөнцийн хатуу жамыг тэр зурагнуудаас олж хардаг байв. Энэхүү цаг мөчөөс л анх уран зургийг мэдэрч, сонирхож эхэлсэн болов уу. Харин анх хөрөнгө оруулалт хийж, цуглуулах ажил ерээд оноос эхлэлтэй дээ.
-Уран зурагт татагдах болсон мэдрэмж бурхны хөрөг зургаас эхлэлтэй гэхээр сонин байна шүү...
-Тийм ээ. Тухайн үед жаахан байхад алдартай уран бүтээлчдийн зураг, бүтээл хаанаас олдох билээ. Хамгийн анх олж үзсэн, татагдсан нь бурхдын хөрөг байж. Надад зураг зурах ямар нэгэн авьяас байгаагүй ч тухайн зургийг харах мэдрэмж, гоо сайхныг нь таашаах сэтгэл байжээ. Би хүүхэд гэлтгүй бурхдын хөргийг харьцуулан харж, өөрийнхөө түвшинд анализ хийх дуртай байсан. Мөн өвөрмөц шийдэл, дизайнтай барилгыг харж зогсох дуртай байв. Гадаад явдлын яамны дэргэдэх Хүүхдийн номын сангийн байшин Улаанбаатар хотын хамгийн гоё барилга шиг санагддаг байлаа. Харин 8,9-р ангид орж Оросын сэтгүүлүүдээс уран зураг үзэх болж, бурхны хөрөг гэхээсээ уран зураг илүүтэй сонирхох болсон юм.
-Ингэхэд гэрт тань уран зураг байдаг байв уу?
-Манай гэрийн ханыг хэдэн зураг чимдэг байсан. Хоёрыг нь тод санаж байна. “Эвтэй дөрвөн амьтан” буюу Тумбааш, О.Цэвэгжав гуайн “Азарганы ноцолдоон”. Мэдээж хуулбар л даа. Ислэг фанер дээр зураад жаазалсан зураг. Тэднийг нагац ах маань найз нөхдөөсөө авчирсан зураг байсан юм. Харин би анх цалинтай болонгуутаа эхний зургаа авч байлаа.
-Яг хэзээ ямар зураг авснаа санадаг уу?
-Саналгүй яахав. 1984 оны есдүгээр сард Юндэн, Нансалмаагийн хөрөг зургийг авч байлаа. Тухайн үед дөрвөн төгрөгийн даалимбан дээр Юндэн, Нансалмаа хоёрын хөргийг зураад 5 төг, 10 төг гэж зардаг байснаас хоёрыг авч, гэртээ гоёж байлаа.
-Хэдийнээс цуглуулагчийн хувиар зураг авах болов, яагаад цуглуулахаар шийдсэн бэ?
-1988-1989 оны үед миний хүргэн ах Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Украйны Львовт сургууль төгсөөд ирэхдээ “Үл таних эмэгтэй” гээд Оросын алдартай зургийг авчирч байсан юм. Ах бид хоёрын сонирхол нэг байсан учраас тухайн үеэс нийлж зураг цуглуулдаг болсон. Уран зургийг таашаан сонирхож, үнэ цэнийг нь мэдрэх тусам “Уран зураг бол өв, хөрөнгө юм байна. Зайлшгүй цуглуулах хэрэгтэй” гэдгийг ойлгох болсон. Тиймээс бүтээл худалдан авах, сонирхохоор Урчуудын эвлэлийн үзэсгэлэн, музейг их үздэг болсон.
Цуглуулгын маань анхны зураг Д.Амгалан гуайн “Ээжээ, сайн байна уу” бүтээл байлаа. Дэнжийн 1000 хавиас очиж авч байсан юм. Дөчин хэд дэх бар байсан санагдаж байна. Энэ зургаар цуглуулга маань эхэлсэнд бэлэгшээж явдаг. Сүүлд нь 40-50 орчим зургийг нь худалдан авсан. Хэдэн жилийн өмнө хүүхдүүд нь аавынха үзэсгэлэнг гаргахдаа манайхаас тэр зургуудыг нь авч үзэсгэлэндээ тавьж байсан.
-Монгол зураачдынхаа бүтээлийг монголчууд өөрсдөө авах нь тун чухал юм байна. Хэрэв гадагшаа гараад явчихсан бол олон жилийн дараа урлаг сонирхдог үзэгчид маань үзэх бүтээлгүй болох нь байна. Танд манай зураачдын бүтээл олон байдаг биз?
-Зураг бол бий бий. Маш ховор бүтээлүүд ч бий. Зураач Г.Сообай, С.Элбэгдорж, мөн тухайн үедээ хэлмэгдэж байсан Р.Чойном гуайн зурсан зургууд гэх мэт. Ер нь манай хууччуулын бүтээл бий шүү. Залуу зураачдын бүтээлүүд ч байна.
-Мэдээж, зураг болгоныг худалдаж авахгүй байж таарна. Яг ямар зургийг авах, бас хэдийд авна гээд нарийн тактик байдаг биз?
-Би шинэ залуу зураачдын үзэсгэлэнг шимтэн үздэг. Урилгаар ч очно, өөрөө очиж ч үзнэ. Тэд хэзээ нэгэн цагт алдартай том зураачид болно шүү дээ. Харин тэднийг хөгжиж дэвжихэд нь эхэн үеийн бүтээлүүдийг нь хэн нэгэн авах нь чухал байдаг юм. Тэр үүднээсээ би залуу зураачдын зургийг авах нь зөв гэсэн бодолтой явдаг. Заримдаа өөрсдөө мартчихсан зургуудыг нь би гаргаж ирнэ шүү дээ. (инээв)
Үзэсгэлэн дээр нь очиж уран бүтээлийнх нь талаар ярилцаж суухад зургаа илүү нээж таних талтай. Голдуу тэгэж бүтээлүүдээ цуглуулж авдаг, бас өөрсдөө ч бариад ирнэ шүү дээ. Хүний л амьдрал хойно. Тэр үед нь боломжоороо дэмжиж, бартераар худалдаа хийх үе ч гардаг.
-Та олон жил зураг цуглуулсан болохоор зургаа таньж авч чаддаг байх. Тэр олон зургаас сайн зургийг нь яаж таних тал дээр энгийн хүмүүст зөвөлгөө өгөөч?
-Би урлагийн сургууль төгссөн мэргэжлийн хүн ч биш. Гэхдээ надад олон жилийн туршлага байгаа гэдэг нь үнэн.
Бяцхан зөвлөгөө өгөхөд, зураач хүн хамгийн сайн бүтээлээ заал голлуулж байрлуулдаг. Тэр зургийг хар. Каталогиудыг нь үз. Ер нь барагцаатай болчихдог юм даа.
-Манай зураачид таныг цуглуулагчийн тань хувьд андахгүй мэддэг болсон юм байна даа...
-Ер нь зураач нартай их ойр болсон. Зарим нэг нь намайг сайн танина. Сураглаад ирнэ, өдөржин ярьж сууна. Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чогсом гуай саяхан манайд ирээд, бид 3-4 цаг ярьж суулаа. Түүнд өөрийнх нь зургуудаас ийм, ийм зураг байдаг гээд компьютер дээр харуулахад “Ингээд хадгалаад үлдчихдэг...” гээд маш их баярлаж байсан.
-Монголдоо авч үлдсэнд нь баярлаж байна, тийм үү?
-Тийм ээ. Зургуудыг нь Монголдоо авч үлдсэнд баярлаж байсан. Гэтэл зарим хүн уран зургийг хямдхан байх үед нь аваад гадагшаа гаргачихдаг шүү дээ. Гадны хүмүүс ийм зураг ямар үнэд хүрэх вэ гэдгийг сайн мэддэг. Улс орны түүх, харах өнцөг, тухайн үед зураач юу бодож юу зурсан гэдгээрээ үнэ цэнэтэй учраас биднийг зүг чигээ олоогүй хямарч байх үед гадныхан Монголоос маш их уран зураг авсан. Иймд бид өөрсдөө монгол зураачдынхаа уран зургийг авах хэрэгтэй, авах нь ч зөв юм. Заримдаа тэр гайхалтай зургуудыг 500 төгрөгөөр, эсвэл зүгээр шахам авчихсан тохиолдол ч байдаг.
-Уран зураг цуглуулагч хүний хувьд танд санамсаргүй атлаа сайн зургийг хямд үнээр авч байсан тохиолдол байдаг л байх даа?
-Би таксины бизнес эрхэлдэг байхдаа “Чингис хаан” зочид буудлын үүдээр явж байсан чинь уран зураг бариад явж байгаа хүмүүс их содон харагдсан. Д.Пүрэвдорж гуайн 5-6 зураг байна. Би өнгөрч явснаа зогсоод, “Зургаа яах гэж байгаа юм” гээд асуусан чинь, “Зарах гэж байгаа” гэнэ. Хэдээр гэсэн чинь, ганц хоёр шил юмаар өгнө гэсэн. Би ийм завшааныг юу гэж алдах билээ. Тухайн үедээ 4-5 шил юмны мөнгө өгсөн. Тэгээд л Д.Пүрэвдорж гуайн зураг надад ороод ирсэн. Тэрийг би өнөөдөр үнэлэхэд хөөрхөн л юм болно.
-Монгол зураачдын өөр ямар бүтээлүүд түүхэн баримт болон үлдэх ёстой гэж та үздэг вэ?
-Тайз дэлгэцийн бүтээлийн зураачдын зурсан зургууд нь уран бүтээлийн том орон зай юм. Манай улсын хувьд, “Мандухай цэцэн хатан” киног хийх гэж багадаа 3 жил гаруй бэлдсэн. Биднийг 5-6-р ангид байхаас зохиол нь бичигдэж батлагдах гэж хэдэн жил болсон байх. Кино зохиол батлагдсаны дараа хувцас, тайзны зураг, панорам зураг гээд кадр бүрийг нь зурдаг байсан. Одоо тэгэж кино хийж байгаа хүн байна уу. Ерөнхийдөө зурах ёстой, киноны стандарт ийм байна гээд л явж байна. Мөн төвийн болон орон нутгийн театр, цирк гэж уран зургийн том салбар байна. Манай драмын театр, дуурийн театрт жүжиг, бүжгэн жүжиг, дуурь тавихад арын фоныг үзэгдэл үзэгдлээр нь зурдаг. Манай хуучны зураачдын бүтээл бол харагдах зураг төдий биш. Маш их хөдөлмөр, хөлс шингэсэн байдаг. Төрийн хошой шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, анхны Ардын зураач О.Цэвэгжав гуайн эхнэр Даариймаа гуайтай нэлээд олон удаа очиж уулзаж, ярилцаж суусан. Миний харж өссөн “Азарганы ноцолдоон” зургийн эскиз гэхэд, төмөр утсаар морины анотомийг нь хийж байгаад зурсан байдаг юм билээ. Алтан үеийн зураачдын бүтээлээ хийдэг арга барилыг үнэхээр биширмээр.
-Олон зураг цуглуулах нь нэг хэрэг. Харин яаж хадгалах вэ. Энэ чинь тусдаа нэг ажил үйлчилгээ юм биш үү?
-Үнэхээр тийм. Анх 1992-1993 оны үед Б.Чогсом гуайн “Сүхбаатар Богдод бараалхсан нь” гэдэг зургийг би МУИС-ийн хогон дээрээс олж авч байсан юм. Их сургуулийн зааланд байсан энэ зургийг манайх цуглуулганд аваад, зургийг нь сэргээн жаазлахад мэргэжлийн хүмүүсийн туслалцааг авсан. Харамсалтай нь, Монголд уран зураг сэргээдэг мэргэжлийн хүмүүс маш цөөхөн байна. Бас хадгална гэдэг бол их нарийн технологитой. Номыг нь мэддэг хүмүүстэй харьцуулахад, бид бол гурилдаж л байгаа. /инээв/ Бидний хувьд аль болох хадгалалт дээрээ анхаарч л байна. Дээд зэрэглэлийн гэж хэлэхгүй ч, Монголдоо л гайгүй нөхцөлд зургуудаа хадгалдаг. Агааржуулалт нь сайн, тодорхой чийгшилтэй байх ёстой. Дээр дээрээс нь давхарлаж бус, босоогоор нь хадгалдаг жишигт хүрсэн технологиор зургуудаа хадгалж байна.
-Зургаа хадгалуулъя гэж зураач нар танайд ханддаг уу?
-Манайд хадгалуулсан зураг олон бий. Том зураач нарын хүүхдүүд зургаа хадгалуулах гээд авчирч өгдөг. Мөн халдлагаас сэргийлэхийн тулд хадгалуулдаг зургууд ч байгаа.
-Уран зураг хадгалдаг монгол арга нь юу юм бол?
-Багадаа бурхны хөрөг зураг их хардаг байсан талаар дээр ярьсан даа. Монголчууд гэрийнхээ нар бага тусдаг хоймортоо, хадгаар бүтээгээд бурхны хөрөг зургаа залдаг. Зургаа хадгалж байгаа нэг хэлбэр юм. Усан тахил өргөнө. Энэ бол харамгүй өглөг. Ингэж чийгшил гэдэг нөхцөлийг нь хангаж байна. Одоогийн бид хотын агаар хортой гээд агаар чийгшүүлэгч худалдаж аваад байгаа. Тэр үед усан тахил нь агаар чийгшүүлэгч болж өгдөг байжээ. За мөн бурхандаа зул өргөдөг. Зулын илч гэрэл нь тэр хавийг хөлдөөхгүй. Дулааны нөхцөлийг нь хангаад байна. Ингэж бодож үзсэн үү?
-Ямар сонин гаргалгаа вэ?
-Зураг сонирходог хүмүүс жижиг сажиг юмыг ч ажиглаж, анзаардаг болчихдог юм.
-Зураг сэргээн засварлах талаар тодруулъя. Энэ чиглэлд танайх хэрхэн анхаарч байгаа тухайгаа дэлгэрүүлж ярьж өгнө үү?
-Би ахмад зураачидтай найзалдаг. Миний аав шиг болчихсон хүн гэвэл, Дундговь аймгийн гаралтай алдарт зураач Монголын зураачдын эвлэлийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Цэгмид гуай. Анх 5-6 настайгаасаа хөшөөний зураг зурж эхэлсэн гэдэг. Монголын зураачдын нэгэн үеийг сургаж төгсгөсөн алдартай сургууль Санкт Петербург дэх Репиний академид П.Цэгмид гуай бид хоёр Ялалтын 70 жилийн ойгоор очиж уулзахад халуун дотноор хүлээж авч байсан. Тэд “Монгол зураачид бол төрөлхийн авьяастай хүмүүс” гэж байсан шүү. Бид “И.Е.Репиний академид уран зураг сэргээн засварлах чиглэлээр хүн сургах хэрэгтэй юм байна . харилцаа холбоогоо сэргээе” хэмээн санал нэгдсэн. Одоо Н.Гүнчинсүрэн гэдэг залуу И.Е.Репиний академид суурь уран зургийн ангид сурч байна. И.Е.Репиний академид урлаг судлаачаар суралцдаг продюсер Х.Дамдинсүрэн /Саунд оф Монголиа/ бид нар “Монголд наад зах нь 4-5 хүн бэлдэх хэрэгтэй” гэдэг дээр санал нэг байгаа. Ингээд Монголдоо уран зураг сэргээх нарийн мэргэжлийн хүмүүсийг бэлдэх ажил руу орчихоод байна.
-Зураг сэргээн засварлана гэдэг амаргүй байх аа?
-Маш чимхлүүр ажил юм билээ. Хүн өөрөө зурна гэдэг чинь гар чөлөөтэй хөдөлж, бодсон санаснаа чөлөөтэй илэрхийлнэ. Харин сэргээн засварлана гэдэг бол тэр хүн яаж хийж байсныг шууд мэдэх боломжгүй учраас “хатуу”. Маш нарийн ур чадвар, мэдлэг шаардагдана.
-Одоо ид ажиллаж байгаа сэргээн засварлагч гэвэл хэнийг хэлэх вэ?
-Сүүлийн үеийн сэргээн засварлагч Ц.Оюун-Эрдэнэ уран зургийн их сайн сэргээж байна. Түүхэн сэдэвтэй бүрэн хэмжээний бүтээл болох Эрдэнэзуу хийдийн 1892 оны зургийг Германы эрдэмтдийн зурсан кадастрын зурган дээр үндэслэж зурсан. Бид 1890-ээд оны Өндөр Жанрайсэг баригдаагүй байх үеийн нийслэл хүрээний зураг олсноо сэргээлгэж байна. Уран зураг сэргээн засварлах мэргэжлээр Хятад, Солонгост мэргэжилтэн сургах талаар ч ярьж байгаа. Энэ дашрамд хэлэхэд, зураач нарын хувьд уран зураг сэргээх чиглэлээр суралцаж дагнан ажиллавал өргөн боломж байна шүү.
-Уран зураг ашигтай бизнес байж чаддаг уу?
-Яаж хийхээс шалтгаална. Бяцхан нууц задлахад, би сүүлийн 5-6 жил ОХУ-аас зураг авч байна. Москвад Оросын том мастеруудын ажил асар их байдаг. Жишээ нь, Октебрийн баяр дөхүүлж очоод хямдруулж авна. Урьд өдөр нь 300-400 ам.доллар байсан зурагнууд 100 ам.доллар болчихдог. 70-100-гаар нь аваад найзуудтайгаа хамт Улаанбаатарт авчраад тордоно.
Түүнийгээ жаазлаад урагшаа гаргадаг. Хятадад зураач найз олон бий. Тэр найз нараараа дамжуулаад борлуулна. Хамгийн сүүлд Хятадын экспо болох үеэр Хөх хотод 100 гаруй зурагтай очиж бүгдийг нь борлуулсан. Тэгэж байж л 100 ам.долларын зураг 400-500 ам.долларын үнэд хүрнэ. Харин одоо хэцүү болсон. Яагаад гэвэл, нөхдүүд өөрсдөө Оросын школыг сурч байна. И.Е.Репиний академи, Оросын урлагийн сургууль, В.И.Суриковын нэрэмжит академиудад, манай хөршүүд болох Хятад, Солонгосчууд олноороо сурч байна. Тэр оюутнууд нь одоо миний өрсөлдөгчид болчихсон. Гэхдээ явж л байна. Миний үеийн дундаж насныхан ямар зураг сонирхох вэ гэдгийг мэддэг учраас залуучууддаа “Хятадад ийм зураг илүү сонирхоно шүү” гэдгийг зааж өгч байгаа. Найз нөхдийн төрсөн өдөр, тэмдэглэлт арга хэмжээгээр зураг л өгнө шүү дээ. Гадаадад аяллаар явж байхдаа уран зургийг бага багаар худалдан авна.
-Оросоос өөр ямар улсаас зураг худалдаж авч байв?
-Миний хувьд, 30 гаруй захирлуудыг нэгтгэсэн “ Маршал” клубын нэг гишүүн. Бүгд бизнес эрхэлдэг. Цалин буулаа гэхэд инээдэггүй хүмүүс. Яагаад гэвэл, бүгд цалин тавьдаг. Клуб маань жил бүр маршалаа солино. Бид жилдээ нэг удаа гадагшаа явдаг юм. Куба, Мексик, энэ жил Өмнөд Африкийн бүгд найрамдах улсаар аялаад ирсэн. Тэнд очоод миний хийдэг гол ажил гэвэл уран зургийн галерей үзэх, уран зургийн зах дээрээс зураг авахад нь зөвлөнө. Ер нь нэг явалтаар 10-20 зурагтай ирнэ дээ. Миний зуун доллараар авсан зураг мянган доллар болно. Хөөрхөн бизнес.
-Үнэхээр өөртөө авч үлдэхээс аргагүй зураг гэж байна биз. Бас бусдад худалдаж эсвэл бэлэглэчихээд хамарсах үе байх уу?
-Тэгэлгүй яахав. Заримдаа харам сэтгэл төрнө. Найз нар ирээд зураг гуйна. Өгсөн хойноо гэрт нь яваад очихоор ямар гоё харагддаг гээч. Зарим үед “Энэ зургаа өгчихсөн бил үү” гэж хүртэл бодогдоно. Хүнийх болчихоор их сайхан харагдана шүү дээ. /инээв/
-"Хүүхдийн ертөнц" уламжлалт уран зургийн уралдааныг ивээн тэтгэсэн гэж сонссон. Энэ чиглэлээр ямар, ямар ажил зохион байгуулж ирэв?
-Би ганц эгчтэй хүн. Миний эгч Х.Болормаа анх санал тавьсан юм. “Та нар зураг хадгалаад, зургийн төлөө хөрөнгө зарцуулж, зураг амьдралын чинь салшгүй хэсэг болсон байна. Та нар энэ "Хүүхдийн ертөнц" үзэсгэлэнг сэргээгээч гэсэн.
-Тэргүүн хатагтай асан Х.Болормаа анх санаачилж, та нар хэрэгжүүлжээ. Хүүхдүүд хэр идэвхтэй оролцсон бэ?
-Хүүхдүүд маш идэвхтэй оролцсон. Бид 20-иод жил тасарсан энэ үзэсгэлэнг 2014 онд сэргээгээд, хүүхдүүдийн зургийг улс даяар 21 аймгаас авсан. Хүнд бөгөөд сайхан ажил. Тухайн үед Ц.Оюунгэрэл сайд, Л.Гантөмөр сайд нар их дэмжсэн. Олон хүний хамтын хүчээр энэ үзэсгэлэн дахин сэргээж, зохион байгуулсандаа баяртай байдаг. Хүүхдүүдийн зуслан тэр олон хөөрхөн бүтээл дотроос шалгаруулна гэдэг л их хэцүү. Болдогсон бол мянга гаруй бүтээлүүдийг бүгдийг нь шалгаруулмаар санагдсан. Бид одоо хоёр жил тутас энэхүү зургийн үзэсгэлэнг ивээн тэтгээд, дүгнээд явж байна. Эндээс Монголын ирээдүйн Пикассо, Дали шиг алдартай зураачид төрнө гэдэгт итгэлтэй байдаг. Энэ уралдаанд оролцсон бүх хүүхдийн бүтээлийг нэртэй нь, зурсан зурагтай нь, өөрийнх нь фото зурагтай хамт хэвлэдэг юм. Ирээдүйд магадгүй, алдартай зураач болчихоод “Би 2014 онд 6 настайдаа зураг зурж, энэ үзэсгэлэнд оролцож байсан” гэдгийг нь энэ ном маань нотлоно шүү дээ.
-Хүүхдүүдийн зураг ямар өгүүлэмжтэй байдаг вэ? Одоогийн хүүхдүүд юуны тухай зурж байна гэдэг нь их сонин байна?
-Энэ зургуудаас маш их юм уншигдана. Ядраад, эсвэл бухимдалтай үед энэ зургаа бариад суухад ертөнцийн аз жаргал, хүүхдийн гэнэн сайхан сэтгэл, тайтгарал бүгдийг нь эндээс олно. Жишээ нь, социализмын үед хүүхдүүд хөдөө, хээр тал, цэвэр агаар, онгон дагшин байгаль зурдаг байсан. Одоо агаарын бохирдол, айл болгоны хашаанд машин гээд их сонин зургууд зурдаг. Хүүхдүүдийн сэтгэлгээ их өөрчлөгдсөн. Хар барааныг ч зурж байна, сансар огторгуй ч зурна. Бөө ч зурна. Ер нь надаас “ Таны хийсэн бүтээсэн бүхнээс хамгийн сайхан нь юу вэ гэвэл энэ “Хүүхдийн ертөнц” уралдааныг сэргээсэн ажил маань зайлшгүй орно.
-"Хүүхдийн ертөнц" зургийн уралдаанд аль аймаг, дүүргийн хүүхдүүд хамгийн идэвхтэй оролцдог вэ?
-Нэг үеэ бодвол зураач бэлддэг сургууль олон болжээ. Тийм учраас багш нар нь өөрсдийн шавь нараа их хамруулж байна. Тэд өөрсдөө энэ уралдааныг оролцож байсан гэдэг нь СУИС-ийн зураачийн ангид ороход илүү үнэлгээ авахад нөлөөлдөг болох ч юм бил үү. Аймгуудаас Хэнтий, Өмнөговь, Сэлэнгэ, дүүргүүдээс Сонгинохайрхан, Хан-Уул. Ер нь Монгол орны өнцөг булан бүрээс маш идэвхтэй оролцдог.
-Хүүхдүүдийн зургаар нэгдсэн үзэсгэлэн гаргах уу?
-Миний хувьд бизнесийн салбарт хөл тавиад 10 гаруй жил болж байна. Барилгын салбарт орон сууцны “Чухаг” хотхоныг нэрлэж болно. Энэ хотхонд 600 мкв талбайтай 4 давхар галерейн барилга барьж байгаа. Олон улсын стандартын шаардлага хангасан, зураачид ирээд үзэсгэлэнгээ гаргадаг, мөн аялал жуулчлалынхан ирдэг төв байгаасай гэж хүсч, төлөвлөж байна. Галерей нээгдэхэд хүүхдүүдийн зурсан зургаар анхны нээлтээ хийнэ. “Хүүхдийн ертөнц” зургийн уралдаанд бүтээлээр үзэсгэлэн гаргана. Та бүхэн ирж үзээрэй.
-Уран зураг цуглуулахын сайхан нь юу вэ?
-Маш сайхан. Хүн өөрөө их өрөвч зөөлөн, юмыг олон талаас нь хардаг сэтгэхүйн хурд болоод орон зайн дүрслэл сайтай болдог. Абстракт зургуудыг тойруулаад яаж ч харсан хэлбэр нь өөрчлөгддөг. Төсөөллийн болоод орон зайн баримжаа маш сайн болдог. Хүүхдийн хүмүүжил төлөвшилд ч сайнаар нөлөөлнө. Уран зураг цуглуулагчийн хувьд, зураг өөрөө түүх өгүүлнэ шүү дээ. Зургаа арчлах нь эмх цэгцтэй болгоно. Тэр сайхан зургуудыг аваад хадгална гэдэг чинь улс орондоо хувь нэмрээ оруулна гэсэн үг.
-Уран зураг таны хувьд, амьдралын тань хамгийн том утга учрын нэг бололтой. Уран зурагт ингэтлээ дурлахад нөлөөлсөн хүн гэвэл та хэнийг нэрлэх вэ?
-Би өөрийгөө азтай хүмүүсийн нэг гэж боддог. Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж миний хүргэн ах. Тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын жолооч нь байлаа. Түүнтэй хамт явахад дандаа зураач нар цуглана. Монголын анхны эскиз, шошго зурдаг хүмүүс тэдний ангийнхан. За мөн Г.Пүрэвбат багш бурхны зургаан боть ном гаргасан. Тэр бүхэнд оролцоод л явсан. Тийм сайхан хүмүүстэй ойр байсан нь надад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн.
-Та уран зургаас өөр ямар хоббитой вэ?
-Уран зураг цуглуулахын хажуугаар морь жилтэй, арслангийн ордных учраас морь цуглуулдаг. Эхлээд амьд морьд цуглуулдаг байлаа. \инээв\ Одоо төрөл бүрийн гар урлал, баримал, сувинерэн морьд цуглуулж байна. Индонез, Турк, Грек зэрэг олон орноос сайхан бүтээлүүд олж авсан.
-Харин арслангийн тухайд?
-1966 оны 1 төгрөгийн нэгийн тоон дээр нь арслан зурсан байдаг шүү дээ. Арслан бол шуналгүй амьтан. Чоно айлын хоттой хонинд орвол хэдийг багалзуурддаг билээ. Харин арслан идэхийгээ л авдаг. Цатгалан үедээ дайрахгүй. Тэрийг нь бэлгэдээд арслантай авдар монгол айлыг хамгаалж ирсэн. Мөнгө гэдэг зүйл шунал дагуулдаг учраас түүнийг хааж бэлгэдэлийг нь бодож 1 төгрөг дээр арслан зурсан байна. Монгол ухаан гэж энэ шүү дээ. Яагаад монгол айлд арслантай авдар байдаг, Гандан хийд, Төв музей, Төрийн ордонг яагаад арслангаар хамгаалдаг юм. Хоёр арслан байдаг гэж хүмүүс боддог байх. Гурав дахь нь гүег. Эрслэн нь гүегээ өндөн шиг дарсаар дүрслэгдсэн байдаг.
-Та Монголын уран зургийн ирээдүйг хэрхэн харж байгаа вэ. Уран зураг сонирхогчдын, үзэгчдийн, бүтээгчдийн, аялал жуулчлалын зах зээл гээд л ...
-Уран зураг бол аялал жуулчлалын маш том бүтээгдэхүүн. Жишээ нь Куба руу явж байгаа жуулчдын 10-20 хувь нь зураг худалдаж авах гэж очдог. Би галерей бариад байгаа нь аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болохыг зорьж байгаа юм. Жуулчид ирж уран зураг үздэг, үзээд худалдаж авдаг тэр зах зээлийг нээхийн төлөө ажиллаж байна.
-Гадаадад юуханаар ч орлого олоод байгаа харагддаг. Манайх яагаад чадахгүй гэж... Монголд ийм зорилгоор хэр олон жуулчин ирэх бол?
-Солонгос, Хятадад үнэхээр атаархдаг юм. Нэг ваар өөрсдөөр нь хийлгээд, зуруулаад л, та хаягаа өгчих гэр лүү чинь явуулъя гээд илгээчихдэг. Тэгэхээр манай улсын хувьд ч гэсэн ложистик, дэд бүтцээ дэмжээд, зураач урчуудынхаа бүтээлийг бид өөрсдөө ч авдаг, гадныханд ч худалддаг болмоор байна. Манай зураач нар гадаад орнуудад үзэсгэлэн гаргаж эх орноо сурталчилдаг нь том амжилтын нэг. Гэхдээ Пүрэвбат багшийн Аглагийн хийд шиг “Зураач, урчуудын уулын ам” гэж байх ёстой. Тэнд баримлаа хийдэг, монгол баатруудаа хийгээд тавьчихсан, уран зургаа дэлгэн үзүүлж, худалддаг байвал аялал жуулчлалаас орлого олох боломж байна. Цонжинболдогт Түмэнхишигтэнтэй зургаа авхуулж буй жуулчны гэрэл зургийг нь зураад өгчихдөг бол мөн сайхан аа. Тэндээ үзэсгэлэн үзэж, морин хуурын аялгуу сонсч, цам бүжиглэхийг хардаг аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ бий болно шүүдээ. Долларыг зөвхөн уул уурхайгаас олдог юм биш, уран зураг, уран бүтээлээс олох зөндөө боломж байна. Олон жуулчин ирэх боломж бий. Жишээлбэл, Занабазарын школоор хийсэн зүраг, баримал, бурхад маш их үнэд хүрч байна. Монгол бүтээлийг үнэ цэнэтэй болгодог зүйл нь судлагдахуун гэдгийг бид санаж явах ёстой.
-Таны хувьд, уран зураг үзээд онцгой сэтгэгдэл төрсөн тохиолдол бий юу?
-Москвад анх Третъяковын галерей үзсэнээ мартдаггүй. Би тэнд уран зургуудыг нь үзээд сэтгэл хөдөлж, хажуугийн ресторанд нь орж хатуу юм авч суугаад уйлж байсан. Уран зураг хүний сэтгэлийг тэгж их хөдөлгөдөг. Мөн Францын Луврын музейг дөрөв дарааллан үзэж байлаа. Монголд ирсэн хүн уран зургуудыг маань үзээд яг ингэж сэтгэл нь хөдлөөсэй гэсэн гэгээн мөрөөдөл өвөрлөж ирсэн дээ.
-Мөрөөдлөөсөө манай уншигчидтай хуваалцаж болно биз дээ?
-Монголдоо уран зургийн том биеналль зохион байгуулах юмсан гэж боддог. 108 гэр бариад улс улсын зураач нар уран зургаа дэлгэг л дээ. Монгол гэр хөгжмийн акустик нь дээд зэргийн бөгөөд дэлхийд хүн амьдрах эхний таван оромжинд багтсан сууц шүү дээ. Дэлхийн олон улсын зураач нар Монгол биеналлийг бүр зорьж ирдэг болгомоор байна. Кубын жишгээр аваад үзэхэд, уран зургийн маш том павильон байгуулах боломжтой. Энэ бол миний хамгийн том мөрөөдөл.
-Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Өнөөдрийн мөрөөдөл тань маргаашийн бодит ажил болж биелэх болтугай хэмээн ерөөе.
Ярилцсан Ц.ОЮУНЧИМЭГ
"Зиндаа" сэтгүүл 2018 он. №01 (08/508) дугаараас онцлов.
Сэтгэгдэл ( 7 )
ѳмнѳѳс нь ичиж үхмээр сайхан шаах юмаа Элбэгдорж миний мэдхийн 1-рхороололд автобусаар явдаг байсан шдээ Ѳглѳѳ ѳлбийсѳн юмнууд мѳнгѳѳ тѳлѳѳл явдаг байсан шдээ хаха
хахаххаххаххахах
BOLDOO CHAMAIG BI GARGAHGUI SAIN MEDNE SHDEE BITGII INGEJ OR UNDESGUI HUDLAA YRIJ BAI L DAA CHAMAIG MEDDEG HUMUUS OLON BNA SHDEE ELBEGDORJ AHIIGAA HAMGAALJ BAIGAA UHAANTAI UM UU DAA BI ZURDAG L GEJ BITGII DARAA N YRIARAI ICHMEER UM DAA HUURHII
ene pizdaaaak hoolnii mongogyi badarchin, hynii bandaash leevchig, bohir huvtsas ugaadag, shaahai gutal tosoldog baisan barlag guilgachin baisan hyn. egchiin nohor aluurchin elbegdorj allaga hulgai luivraaar holjij, mongoliig hovh sorood ene guilgachingiin ner deer zurgiin panz ysergedeg. aluurchin elbegdorj, ene hyrgen dyy guilgachin 2 mongolchuudaas husaj hulgailsan mongooroo peediiiij, am asuuj tavlaj baina
ene pizdaaaak hoolnii mongogyi badarchin, hynii bandaash leevchig, bohir huvtsas ugaadag, shaahai gutal tosoldog baisan barlag guilgachin baisan hyn. egchiin nohor aluurchin elbegdorj allaga hulgai luivraaar holjij, mongoliig hovh sorood ene guilgachingiin ner deer zurgiin panz ysergedeg. aluurchin elbegdorj, ene hyrgen dyy guilgachin 2 mongolchuudaas husaj hulgailsan mongooroo peediiiij, am asuuj tavlaj baina
ene pizdaaaak hudlaa hutsaj baina. aluurchin elbegdorj orosoos irehdee zurag avaad irsen gej soliorchee. tsergiin surguuliin guilgachin, aluurchin elbegdorj orosoos uran zurag avaad l hen ynemshih ve. amidraldaa gutal oims omsoj yzyygyi hodoonii guilgaching ich tom bolgoh gej hutsjee. chinii zurag tsugluulah gej u baih vee. aluurchin elbegdorjiin allaga hulgai luivraar Olson, gadaad ezdiinhee bogsiig dolooj shaahai ynsej mongoliin gazar shoroog zarsan horongoor avsan Heden zurgaa byyr deer yeiees tsugluulsan gej hutsjee. ehnerteigee niilsen hulgaich
ene pizdaaaak hudlaa hutsaj baina. aluurchin elbegdorj orosoos irehdee zurag avaad irsen gej soliorchee. tsergiin surguuliin guilgachin, aluurchin elbegdorj orosoos uran zurag avaad l hen ynemshih ve. amidraldaa gutal oims omsoj yzyygyi hodoonii guilgaching ich tom bolgoh gej hutsjee. chinii zurag tsugluulah gej u baih vee. aluurchin elbegdorjiin allaga hulgai luivraar Olson, gadaad ezdiinhee bogsiig dolooj shaahai ynsej mongoliin gazar shoroog zarsan horongoor avsan Heden zurgaa byyr deer yeiees tsugluulsan gej hutsjee. ehnerteigee niilsen hulgaich