Зуны дунд цагаан морин сарын таван шар мэнгэтэй харагчин могой өдөр
- Аргын тооллын: 2019.6.25, Мягмар гараг
- Билгийн тооллын: 23
- Наран ургах шингэх: 4.55-20.55
- Үс засуулбал: Эд эдлэл, идээ ундаа олдоно
- Барилдлага: Үхэх
- Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
Сэтгэгдэл ( 0 )