Ш.Энхийн-Од, Т.Их-Уул нар өмсгөлөө дуудлага худалдаанд оруулна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 25

Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн холбон тоглогч, 2019 оны оюутны лигийн аварга /Шилдэг тоглогч/, Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний 5 удаагийн аварга /2 удаагийн шилдэг тоглогч/ О.Дөлгөөн элэгний дутагдал гэсэн оноштойгоор АНУ-д эмчлүүлж байгаа. Түүний эмчилгээний зардалд хүн бүрийн оролцоо чухал байгаа ба фэйсбүүк давалгаа өчигдрөөс эхэлсэн нь бид эвтэй байвал ямар их хүч гарч болдог гэдгийг харуулсаар байгаа юм. Энэ удаад сагсчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од болон Монголын Оюутны сагсан бөмбөгийн лигийн “Этүгэн ирвэсүүд” багийн тоглогч Т.Их-Уулыг нар өөрсдийн өмсгөлөө дуудлага худалдаанд оруулаад, тэрхүү мөнгөө О.Дөлгөөний эмчилгээний зардалд бүрэн зориулна гэдгээ дуулгалаа. Ш.Энхийн-Од энэ талаар "Төрснөөс өөрцгүй ах минь маш хүнд өвдөөд байгаа учир адилхан хүний нутагт байгаа болохоор шэйр хийхээс өөр юу ч хийж чадахгүй байна, бид хоёрын хувьд. Тийм учраас Т.Их-Уул бид хоёр өөрсдийнхөө хамгийн хайртай гэсэн өмсгөлөө дуудлага худалдаанд оруулахаар шийдлээ... Бид хоёр тийм мундаг тамирчид биш ч сагс тоглож эхэлсэн үеийн хамгийн хайртай гэсэн өмсгөл минь юм шүү"  хэмээжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top