АНУ-ын зохиолч Сүзаань Колинзын “The Hunger Games”, “Catching fire”, “Mockingjay” буюу "Өлсгөлөн тоглоом", “Галаар наадагсад”, “Мокингжэй” трилоги цувралын дараа дахин нэг шинэ роман хэвлэгдхээр болжээ. “The Hunger Games” цуврал зохиолууд кино болон дэлгэцнээ амилж үзэгчдийг багагүй шуугиулсан. Шинэ роман 2020 оны тавдугаар сарын 19-нд нээлтээ хийх гэнэ.
Ингээд “Өлсгөлөн тоглоом” зохиол 2008 онд хэвлэгдсэн даруйдаа 28 сая хувь, “Галаар наадагсад” 2009 онд хэвлэгдсэн даруйдаа 19 сая хувь, “Мокингжэй” 2010 онд хэвлэгдсэн даруйдаа 18 сая хувьд борлогдон, сая сая уншигчдад хүрч байсан тус цуврал зохиолын шинэ адал явдал 9 жилийн дараа дахин хэвлэгдэх нь ээ.\
Дашрамд дурьдахад “Өгсгөлөн тоглоом” зохиолоос сэдэвлэн бүтээсэн ижил нэрт кино 2012 онд үззэгчдийн хүртээл болж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )