Трансжендер Б.Солонго шинэ бизнес эхлүүлжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 25

Төрөлх хүйснээсээ татгалзаж, эмэгтэй хүн болохоор шийдсэн Б.Билгүүн гэгч энэ залуу өдгөө Солонго нэрээр олны дунд алхаж яваа. Оюутны ширээнээс дөнгөж босмогцоо ижил хүйстнүүдийн цуглаанд очих болж, бүр мисс шалгаруулах тэмцээнд нь хүртэл хоёр удаа оролцсоны эцэст тэргүүн титмийг нь зүүсэн гэх тэрбээр “од” мэт аяглан яваа гэхэд хилсдэхгүй биз ээ. 

Олны чихийг хааяа халууцуулаад авдаг тэрбээр буузны гуанзанд өөртэйгээ адил трансжендер нэгнийг үсдэн зодсон, Тагнуулын ерөнхий газрын өмнөх цэцэрлэгт хүрээлэнд шөнийн цагаар биеэ үнэлж буй ижил хүйстнүүдтэй цуг явсан гэх бичлэг нь телевизээр цацагдах үед “Би тийм ядарсан газарт цай уудаг хүн биш. Надад тэгж биеэ үнэлэх шаардлага ч байхгүй. Миний сард 800 мянгаар түрээсэлж амьдардаг байрны төлбөрийг нэг фэн залуу маань арван сараар нь хийчихсэн байна лээ” гэж ирээд л томорч байлаа.

Солонгост хэд хэдэн гоо сайхны мэс засал хийлгэж, хөхтэй болоод ирсэн тэрбээр бийлэгжүү эртэй амраглаж буйгаа зарлаж их дэлгүүрийг нүүлгэх шахсан гэдэг. Тэгвэл одоо "Solongo QQ" нэртэй брэнд хувцасны дэлгүүрээ нээж, хувийн бизнесээ эхлүүлсэн гэнэ.  Хоолойны өнгө нь л гэхээс бусдаар бол яг л эмэгтэй хүн шиг харагддаг  Солонгоог дагадаг бүсгүйчүүд олон байдаг бөгөөд загварын тал дээр илүү мэдрэмжтэй байдаг гэнэ лээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(37.165.156.77) 2019 оны 06 сарын 25

odoo xvn bolgon uurii brand gej xutsdag bolj vxsen xatsan gomo brand bdiin

0  |  0
Top