Махны үнэ тогтворжино гэх үгийг салбар хариуцсан сайд нь хэллээ гээд үнэ номхорчихдоггүйг нөхцөл байдал харуулсаар. Махны дундаж үнийн мэдээллийг Нийслэлийн статистикийн хорооноос долоо хоног тутам шинэчлэн гаргадаг. Тэгвэл энэ сарын 19-ний байдлаарх үнийн мэдээллийг харахад хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад махны үнэ өсөлттэй байна. Хонины цул нэг килограмм мах дунджаар 11,500 төгрөг байгаа бол үхрийн ястай мах нэг килограмм нь унджаар 11 612 төгрөг, үхрийн цул нэг килограмм мах дунджаар 13 968 төгрөг байгаа юм. Энэ бол дундаж үнэ гэдгийг тодотгоё.
Инфляци буюу үнийн өсөлтөд гол нөлөө үзүүлж буй гурван барааны нэг нь махны үнэ гэдгийг судалгаанаас харж болно. Гэхдээ махны нийлүүлэлтийн хомсдолтой холбоотойгоор үнийн өсөлт нь түр хугацаанд хадгалагдах байх гэсэн хүлээлт бий. Тэгвэл бидний энэ хүлээлтийг Ч.Улаан сайдын үг биелүүлэхгүй. Харин малчид тарга тэвээргээ авсан малаа нядалж, нийлүүлэхээс хамаарч таарах нь, нэг талаас. Уг нь малчдаас хэрэглэгч хүртэлх өртөг зардлыг бууруулах чиглэлд төр оролцчихвол махны үнэ харьцангуй тогтвортой байх боломж харагдаад л байдаг.
Махны үнийн өсөлт айл өрхийн төсөвт дарамт үзүүлэх байдал улам нэмэгдэж байгаа. Тэгвэл өрх бүрт, иргэн бүрт учруулж буй дарамтыг багасгахын тулд төр, засгаас авч хэрэгжүүлж буй болон авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээнүүдийн үндэслэлийг сайн гаргах нь чухал гэж Төв банкны зүгээс мэдэгдэж байгаа юм. Түүнчлэн юуны өмнө жил бүрийн 4,5-р сард тохиолддог улирлын хэлбэлзлийг анхаарах ёстойг хэлж буй. Олон жилийн дунджаар жил бүрийн өдийд инфляцын геометрийн дундаж болон медиан өсөлт түүхэн байдлаараа бусад саруудаас өндөр байдаг. Гэхдээ энэ нь махны үнэ жилийн энэ үед өсдөг дараа нь тогтворждог гэсэн хэвшмэл сэтгэлгээ, эсвэл зах зээлийн үнийг буулгах, үнийн өсөлтөд ченжүүд гэх мэт буруутай гэж үздэг, хүчнийхэн хүртэл оролцож шалгадаг төрийн оролцооны паник сэтгэлгээний алинаар ч бүрэн тайлбарлагдахгүй, илүү гүнзгий нийгэм, эдийн засгийн гэж болохоор шалтгаантай гэдгийг одооноос бодлогын түвшинд анхаарах нь чухал гэж байгаа юм. Махны үнийн өсөлтийг эдийн засгийн талаас нь тайлбарлахын тулд малын үнэ, малын түүхий эдийн үнэ, зах зээлийн бүтэц, хандлагыг анхаарах, нийгмийн талаас нь тайлбарлахын тулд малчин өрхүүдийн бүтэц, мал хөрөнгийн бүтцийн өөрчлөлт, орлого, хэрэглээний тал дээр өрнөж буй үйл явц, хөдөөгийн ядуурал, орлого, хөрөнгийн тэгш бус байдлын үйл явц хэрхэн өөрчлөгдөж буйг иж бүрэн, өргөн хүрээтэйгээр судлах нь зайлшгүй болсон гэж байна.
Мал аж ахуйн бүтээгдэхүүний бүсийн дундаж үнийн сүүлийн дөрвөн жилийн эхний улирлуудын хандлага, олон жилийн дунджаас харахад зах зээлийн нэг ерөнхий зүй тогтол ажиглагддаг. Энэ нь малын үнийн өсөлт, бууралт, малын түүхий эдийн үнийн өсөлт, бууралт, зах зээлийн байдал хоорондоо урвуу хамааралтай. Өөрөөр хэлбэл, малын үнэ төрлөөрөө өссөн үед малын түүхий эдийн үнэ буурдаг байдал юм. Цаашид инфляцын хүлээлтийг удирдах зорилгоор бүс нутгийн инфляцын судалгааг гол бараа, түүхий эд, хэрэглэгчдийн бүлгээр ялгавартайгаар хийх, мөнгөний бодлогын үр нөлөө бүс нутгуудад хэрхэн тархаж буй талаар анхаарах нь зүйтэй. Энэ нь мэдээж зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн төдийгүй нийгэм, эдийн засгийн бусад хүчин зүйлүүдээр тайлбарлагдахаар байгаа. Тэрчлэн цаашид гүнзгийрүүлж судлах, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, төрийн бодлогын үр нөлөө төдийгүй малчин өрхүүдийн behavioral шинж талаас нь анхаарвал зохих юм. Махны үнэ бүрдэлтийн нийлүүлэлтийн хэлхээний бүрдэл хэсэг бүр дээр үнийн өсөлтийг эрэн сурвалжилж хэн нэгэн буруутныг тодруулах гэхээсээ малчин өрхүүдийн дунд сүүлийн жилүүдэд эрчимтэй өрнөж буй нийгэм, эдийн засгийн үйл явц, түүний хандлагыг тодорхойлох нь малын, махны үнэ яагаад өсдөг вэ гэдгийг тодорхойлоход ч хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж байна. Сүүлийн арваад жил малчин өрхүүдийн дунд хөрөнгийн ялгарал буюу малын тоо, сүргийн бүтэц, чанар гэх мэтээс үүдсэн орлого, хэрэглээний томоохон өөрчлөлт явагдсаны үр дүнд өнөөгийн байдлаар нийт малын олонх буюу 80 хувь орчим нь нийт малтай өрхийн цөөнх болох 45 хувьд харьяалагдах болсноор махны зах зээлийн нийлүүлэлтийн талд өөрсдийн мал, махаа зарах хэрэгцээ гэхээсээ илүү зах зээлийн эрэлтийг дагасан, сонжсон, хүлээсэн, үнийн, зах зээлийн мэдээллийн асиметрик байдлаас гарсан шинжтэй болсон малчин өрхүүд махны зах зээлийн нийлүүлэлтийг голчлон хангаж байна. Товчхондоо бол эдгээр нийлүүлэгчийн хувьд Улаанбаатар хотын хэрэглэгчид хямд үнэтэй мах идэх эсэх нь төдийлөн хамаатай сэдэв биш гэдгийг эдийн засагчид хэлж байгаа юм.
Товчхондоо бол махны үнийг барина гэж сайд хэллээ гээд маргааш нь баригдчих эд биш л дээ.
Сэтгэгдэл ( 3 )
hun bur bod... geed bicnsen nohort handaj helehed mongolcnuud maani maxaa awcn diilehgyid hurcn bhad cni yun ih max idej bna geed bnaa max ni unetei tsagaan idee ni cn unetei bgaa shuu
bolorhajidaa cni malcninii huuhed bh l daa tanai aaw eej ih maltai bolohoor cni ingej bicnij bna uu. negnii erh ashigaas niitiin erh ashig deer bh shuu . teneg garcnih ogcn dee. maxaa jiriin irged awcn cnadahgyid hurcn huataduud yne hoorogdoj neg yosnii ard tumniig tuilduulj bhad ingej bicnij bdag .. uulaasaa tor strategiin cnuhal huns maxnii talaar tomoohon bodlogo barimtalj mongol hun mongol nutagtaa mongol maliinhaa maxiig hudaldaj awahdaa ediin zasgiin daramtgyi bh yostoi
АНХААРАХ ХЭРЭГТЭЙ Л МЭДЭЭЛЭЛ БАЙНА. МАНАЙ МОНГОЛЧУУД ЗУН МАЛАА ГАРГААД ИДЭЭД БАЙГААГУЙГ БАС ХААНА ХААНАА АНХААРЧ ЗЕВ ХООЛЛООЧ ЭЭ!!!!!! ЗУН ЦАГТ ХААЯА Л НЭГ ГАНЦ ЯМАА ГАРГАХ ХОНИНЫ ШЕЛ УУЖ ЦАГААН ИДЭЭ БА БОРЦОО ТYЛХYY ХЭРЭГЛЭХ ЕСТОЙ 1000. 1000 ЖИЛИЙН УЛАМЖЛАЛТАЙ АРД ТYМЭН ШYY!! ОДОО БОЛОХООР ХОТ СУУРИН ГАЗАР БУГД ШИГДЧИХЭЭД ЕВЕЛ ЗУНГУЙ МАХ ИДЭЖ ТАРГАЛААД ЭЛДЭВ ЕВЧИНД БАРИГДАЖ БАЙГААГАА АЙЛ ЕРХ БУР БОДООЧ ЭЭ!!! ГЭДЭС ДОТОР ХААНА БАЙНА??? ЕДЕР ШЕНЕГУЙ ЕВЕЛ ЗУНГУЙ МАХ ЗАЖИЛЖ МУУ ХОДООДОО ХУРТЭЛ АМРАХГУЙ ТЭНЭГТЭХЭЭ Ч ЗОГСООГООЧ ЭЭ!!! ЯАМ НЬ Ч ЗУГЭЭР НЭГ УНЭ ЯРЬЧИХСАН ТЭНЭГТЭЖ МЭДЭМХИЙРДЭГЭЭ БОЛИО