Зуны дунд цагаан морин сарын найман цагаан мэнгэтэй шарагчин гахай өдөр
- Аргын тооллын: 2019.7.1, Даваа гараг
- Билгийн тооллын: 29
- Наран ургах шингэх: 5.00-20.55
- Үс засуулбал: Сүлд тэнэж одно
- Барилдлага: Үл зохилдох
- Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/ эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
Сэтгэгдэл ( 0 )