АН-ын бодлогын зөвлөлийн дарга нарыг С.Эрдэнэ батламжилна

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 02

АН-ын Бодлогын зөвлөлийн дарга сонгох сонгуулийн дүнг АН-ын дарга, Бодлогын ерөнхий зөвлөлийн дарга С.Эрдэнэд тус намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал өнөөдөр /2019.07.02/  өргөн мэдүүлсэн байна. Тус сонгуулийн талаар Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал "Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу ҮБХ-ны гишүүд 16 Бодлогын зөвлөлд хуваагдан ажиллаж байна. Үндсэн дүрэмд заасны дагуу Бодлогын зөвлөлийн дарга сонгох сонгуулийг 2019 оны зургадугаар сарын 26-ны өдөр  зохион байгуулж, нууц санал хураалт явуулсан. Тус сонгуульд нийт 22 нэр дэвшигч өрсөлдсөн. Сонгуулийн дүнг бид АН-ын даргад өргөн мэдүүлэх журамтай. Бодлогын  зөвлөлийн дарга нар 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийг боловсруулахад түүчээлэн ажиллана. Бодлогын зөвлөлийн дарга нарыг АН-ын дарга С.Эрдэнэ баталгаажуулснаар үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин бүрдэнэ" хэмээн тайлбарлав.

Бодлогын зөвлөлийн даргаар сонгогдсон нэр дэвшигчид: 

1. Байгаль орчны бодлогын зөвлөл-Т.Энхсайхан 

2. Батлан хамгаалахын бодлогын зөвлөл-Ш.Түвдэндорж 

3. Бүс нутгийн хөгжил, хот байгуулалт, барилгын бодлогын зөвлөл-Д.Пүрэвдаваа

4. Боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын зөвлөл- Б.Түвшин 

5. Шинжлэх ухаан, технологи, мэдээлэл, харилцааны бодлогын зөвлөл-Д.Алтангэрэл 

6. Хууль зүйн бодлогын зөвлөл-Д.Оросоо

7. Зам тээврийн бодлогын зөвлөл- Т.Болдбаатар 

8. Мал аж ахуй, газар тариалан, хүнсний бодлогын зөвлөл- Б.Баянмөнх 

9. Санхүүгийн бодлогын зөвлөл- Д.Ганбаяр 

10. Соёл, спорт, аялал жуулчлалын бодлогын зөвлөл- С.Од-Эрдэнэ

11. Түлш, эрчим хүчний бодлогын зөвлөл- Ж.Осгонбаатар 

12. Хүн амын хөгжил, хүүхэд, залуучууд, ахмат настан, гэр бүлийн бодлогын зөвлөл- Д.Үүрийнтуяа 

13. Гадаад хэргийн бодлогын зөвлөл- Ц.Сүхбаатар 

14. Геологи, уул уурхай, газрын тосны бодлогын зөвлөл- Б.Ариунболд 

15. Эдийн засгийн хөгжил, төлөвлөлтийн бодлогын зөвлөл- О.Эрдэнэ-Өрнөх 

16. Эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний бодлогын зөвлөл- Ж.Амарсанаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.217) 2019 оны 07 сарын 02

Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top