ДОРНЫН ЗУРХАЙ: Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй

2019 оны 07 сарын 04

Зуны адаг цагаагчин хонин сарын таван шар мэнгэтэй хар бар өдөр

  • Аргын тооллын: 2019.7.4, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 2
  • Наран ургах шингэх: 5.02-20.54
  • Үс засуулбал: Хэл, ам, хэрүүл тэмцэл ирнэ
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх болон бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top