#1 ДИПЛОМАТ ЦЭВЭРЛЭГЭЭ: ХОГ ШҮҮРДЭХЭД ТООС БОСДОГ
Монгол Улсын дипломат ажилтнууд хууль бус бараа, тамхины наймаа, хар тамхи зөөвөрлөдгөөрөө олон улсын анхаарлын төвд байсан тухай олон төрлийн мэдээлэл бий. 2003-2007 онд Польшид суух ЭСЯ-нд түр хамаарагчаар ажиллаж байсан А.Батсайхан хууль бусаар тамхины наймаа хийсэн нь тогтоогдож байсан бол 2016 онд Унгар Улсад суугаа Монголын Элчин сайдын яаманд эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан Д.Дөхөмбаяр хууль бус тамхины асуудлаар Украины хил дээр саатуулагдаж байв. Цаашлаад Г.Дашдаваа БНБУ дахь ЭСЯ-нд ажиллах хугацаандаа эхнэрийн хамт тамхины наймаа, Франц дахь ЭСЯ-нд Элчин зөвлөхийн алба хашиж байсан Б.Санжмятав, Д.Далайжаргал нар хууль бус наймаа хийгээд баригдаж байлаа.
Эдгээрээс хамгийн сүүлийнх нь Монгол Улсын хоёр дипломатч өнгөрөгч тавдугаар сарын эхээр Герман Улсын Дрезден хотноо гурван сая еврогоор үнэлэгдэх 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан хэрэг. Хэдийгээр хэрэгт холбогдсон Монгол Улсаас Турк улсын Станбул хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарыг дипломат албанаас чөлөөлөөд байгаа ч өөр олон албан тушаалтан Монгол Улсын дипломат албаны нэрийг барин тамхи, хар тамхины хэрэгт холбогдсон хэвээр байна. Гадаад харилцааны яамнаас өгсөн мэдээллээр дипломат албаны 36 ажилтан хууль бус наймааны гэмт хэрэгт холбогдоод байгаа бол дипломат албанд ажилладаггүй боловч дипломат албан паспорт бүхий 58 иргэний нэр тодорхой болоод байгаа аж.
#2 СЭХЭЭНИЙ ТАСАГ БИДНЭЭС ХОЛГҮЙ ШҮҮ, ЭРХ БАРИГЧИД АА !
Сахилгатай л байгаарай даа гэж тэд бидэнд захисан хэвээрээ. ТЭД гэдэг нь Олон улсын валютын сангийнхан. Харин БИД гэдэг нь яг үнэндээ эрх мэдэлтнүүдэд, шийдвэр гаргагчдад илүү хамаатай л даа. Дараалсан олон жилийн “бодлогогүй” бодлогын улмаас эдийн засгийн нөхцөл байдал ужгиран хүндэрч, улс орон дефольт зарлах дээрээ тулсан тэр үед буюу 2017 онд бид тэднээр амь тариа залгуулж, сэхсэн. Сэхээний тасгаас гарлаа гэдгээ эрх баригчид таатайгаар дуулгасан нь саяхных шахуу. Гэхдээ өвчин ужиг байхын хэрээр эдгэрч, сэхээрэхэд цаг хугацаа шаарддагийн адилаар эдийн засгийн эрүүл ахуйн байдал улс төрийн поп шийдвэрүүдийн улмаас эд эс бүхэндээ гэмтэл авсан гэхэд болохоор манай тухайд тайвшрах цаг хаа ч байсан юм. Хэдийгээр тоон үзүүлэлтүүд ая таатай гарч байгаа ч буглаа нь тогтолцооны шинж чанартай. Аливаа шийдвэрүүд нь улс төрийн гол тоглогчдын үзэмжээс, сонгуулийн циклээс хамааралтай. Ийм нөхцөл байдал хэвээрээ байхад ямар ч тоон үзүүлэлтүүдийн үнэ цэн угаасаа бүдгэрч л таарна.
Уг нь өчигдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар аятайхан мэдээ дуулгана лээ. Хүний хөгжил сангийн 1 их наяд 72 тэрбум төгрөгийн өрийг бүрэн төлж дуусгалаа гэж тэр мэдэгдсэн. Монгол Улсын Баялгийн сан болох Ирээдүйн өв санд түүхэндээ анх удаа мөнгө хуримтлагдаж эхэлснийг, 167 тэрбум 300 сая төгрөгтэй боллоо гэсэн юм. Төр өөрөө өөртөө өр төлж барагдуулж буй энэ үйл явцыг ая таатайгаар харж болно л доо. Гэхдээ нэг зүйлийг бид санах ёстой.
#3 ШУУРХАЙ: ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР, Б.ЦОЛМОНБАAТАР НАРЫН ЦАГДАН ХОРИХООР БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн билээ. Тэгвэл тэдний хоёрыг нь өнөөдөр /2019.07.04/ цагдан хорьж, шалгахаар боллоо. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Захиргааны Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр нарыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорих арга хэмжээг авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх шийдвэрийг гаргаад байна.
#4 ВАШИНГТОН МОНГОЛООС УУЧЛАЛТ ГУЙХ ӨРТЭЙ ҮЛДЭВ
"Вашингтон Монголоос уучлалт гуйх өртэй үлдэв". Ийм гарчигтай нийтлэл Вашингтон Пост сонинд өчигдөр /2019.07.03/ хэвлэгдэн гарсныг хөрвүүлэн хүргэж байна.
Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсыг өрөвдөх сэтгэл төрөв. 2016 онд тухайн үеийн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Монгол Улсад айлчилж, Хятад, Оросын дунд үүрээ зассан стратегийн хувьд чухал ач холбогдол бүхий улсыг “ардчиллын баян бүрд” хэмээн цоллож байв. Тэгвэл тэрхүү айлчлалаас хойш АНУ-аас айлчилж буй анхны өндөр хэмжээний албан тушаалтан болох Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон айлчилсанд Монголын эрх баригчид баярлаж байсан байх.
Гэтэл энэ долоо хоногт Вашингтонд Болтоны тухай хошигнож, ёжлох тоолондоо Монголыг дурдах болсон. АНУ-ын бараг бүх мэдээллийн хэрэгслүүд Болтоны Улаанбаатарт хийсэн айлчлалыг Ерөнхийлөгч Трамп Болтоныг шившиг болгож, сүүдэрт үлдээх гэсэн том дохио байсан мэт бичиж байв. Ихэнх тоймчид Трамп, Ким Жон Унтай гэрэл зургаа татуулахын тулд Солонгосын хойг руу улс төрийн тоймч Такер Карлсоныг авч явсан гэж байсан бол зарим нь Болтоныг үл ойшоож, доромжилсон гэж үзэж байв. Болтоны энэхүү айлчлал сарын өмнөөс төлөвлөгдөж, чухал холбоотонтой харилцах харилцаанд түлхэц өгөх чухал боломж байсан хэмээн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл тайлбарлахыг оролдсон ч сэтгүүлчид үүнийг өөрийгөө өмөөрөх шалтаг хэмээн тохуурхав.
#5 ПАРА ЖҮДОЧ ДЭЛХИЙН НААДАМД ТҮРҮҮЛЛЭЭ
АНУ-ын Фортвэйн хотод энэ сарын 2-7-нд зохион байгуулагдаж байгаа Дэлхийн хараагүйчүүдийн хоёр дахь удаагийн наадамд манай тамирчид амжилттай оролцож байна. Монголын пара жүдо бөхийн холбооны тамирчин Аажимын Мөнхбат дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг тус наадмаас алтан медаль хүртлээ. Монгол Улс энэ тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож байгаа бөгөөд тус наадмын авсан анхны медаль ийнхүү алтан өнгөтэй байлаа. Манай улсаас эрэгтэй 60 кг-ын жинд С.Ядамдорж, 66 кг-д А.Мөнхбат, Г.Чулуунсүх, 73 кг-ын жинд Э.Даваадагва, 90 кг-д Б.Баттөгс, эмэгтэйчүүдийн +70 кг-д Н.Алтанцэцэг гэсэн зургаан тамирчин B1, B2, B3 ангилалд эх орноо төлөөлөн оролцож байна.
Сэтгэгдэл ( 4 )
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая
Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913