"Вашингтон Монголоос уучлалт гуйх өртэй үлдэв". Ийм гарчигтай нийтлэл Вашингтон Пост сонинд өчигдөр /2019.07.03/ хэвлэгдэн гарсныг хөрвүүлэн хүргэж байна.
Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсыг өрөвдөх сэтгэл төрөв. 2016 онд тухайн үеийн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Монгол Улсад айлчилж, Хятад, Оросын дунд үүрээ зассан стратегийн хувьд чухал ач холбогдол бүхий улсыг “ардчиллын баян бүрд” хэмээн цоллож байв. Тэгвэл тэрхүү айлчлалаас хойш АНУ-аас айлчилж буй анхны өндөр хэмжээний албан тушаалтан болох Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон айлчилсанд Монголын эрх баригчид баярлаж байсан байх.
Гэтэл энэ долоо хоногт Вашингтонд Болтоны тухай хошигнож, ёжлох тоолондоо Монголыг дурдах болсон. АНУ-ын бараг бүх мэдээллийн хэрэгслүүд Болтоны Улаанбаатарт хийсэн айлчлалыг Ерөнхийлөгч Трамп Болтоныг шившиг болгож, сүүдэрт үлдээх гэсэн том дохио байсан мэт бичиж байв. Ихэнх тоймчид Трамп, Ким Жон Унтай гэрэл зургаа татуулахын тулд Солонгосын хойг руу улс төрийн тоймч Такер Карлсоныг авч явсан гэж байсан бол зарим нь Болтоныг үл ойшоож, доромжилсон гэж үзэж байв. Болтоны энэхүү айлчлал сарын өмнөөс төлөвлөгдөж, чухал холбоотонтой харилцах харилцаанд түлхэц өгөх чухал боломж байсан хэмээн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл тайлбарлахыг оролдсон ч сэтгүүлчид үүнийг өөрийгөө өмөөрөх шалтаг хэмээн тохуурхав.
Болтоноос гадна өнгөрсөн амралтын өдрүүдэд Иванка Трамп хэвлэлийнхний бай болов. Иванка гадаад бодлогоор тоглож байхад, Болтон гадаад бодлого явуулж байлаа. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд, Монгол Улсаас АНУ-д суугаа элчин сайд болон бусад албаны хүмүүстэй уулзалт хийсэн. Болтон ардчилсан намынхан болон Трампыг шүүмжлэгчдийн хэрэгжүүлдэггүй гэж гомдоллодог тэр зүйлийг нь хийж хэрэгжүүлж байв. Тэр нь Хятад, Оростой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд бидэнд хэрэгтэй ардчилсан холбоотон улстай харилцаагаа бэхжүүлэх явдал. Энэ нь тэдний дунд оршдог хэр нь АНУ-ыг “гуравдагч хөршөө” хэмээн нэрлэдэг Монгол Улс юм.
Монгол Улсад хийх чухал ажлууд бий. Тухайлбал, Конгрессын зүгээс хүчин чармайлт гаргаж буй худалдааны харилцааг гүнзгийрүүлэх ажил. Монгол Улс нь Япон, Өмнөд Солонгосын нэгэн адил НАТО-гийн түнш улс. Монгол Улсын цэргүүд Иракт болон АНУ-ын хүчнийхэнтэй хамтран Афганистанд үүрэг гүйцэтгэж байгаа. Дэлхий дээрх хоёр том авторитар дэглэмтэй гүрний дунд оршдог энэ нээлттэй нийгэм өөрийн хараат бус байдал, онцлогоо хадгалан авч үлдэхийн төлөө тэмцэж байгаа.
Болтон сүүлийн мөчид энэ айлчлалаа цуцалж, төлөөлөгчидтэйгөө цэрэггүй бүсэд нэгдэж болох л байсан. Энэ нь Трамп, Ким нарын уулзалт Пёньяны эсрэг илүү хатуу бодлого баримтлахыг шаарддаг Болтон ялагдсаны дохио болсон гэх улам бүр газар авад буй таамаглал гарахаас сэргийлэхгүй л байсан болов уу. Гэхдээ ул суурьтай шинжээчид Трампын засаг захиргааны албаныхан зөв зүйл хийхийг нь үнэлэх л ёстой. Тиймээс Болтон өөрийн үүргээ эрхэмлэн, Монголын эрх баригчдад зүй ёсны хүндэтгэл үзүүлсэн нь зөв алхам байсан. Энэ нь түүнийг үргэлж зөв зүйл хийдэг гэсэн үг биш юм. Буцах замдаа Болтон "New York Times" сонинд гарсан Трампын засаг захиргааны албаныхан Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг царцаахыг цөмийн зэвсгээс ангижруулах чиглэлээр хийж буй түр хугацааны алхам мэтээр хүлээж авах төлөвлөгөө боловсруулж байна гэсэн утга бүхий нийтлэлийн талаар жиргэхгүй өнгөрч чадсангүй.
Болтон мэдээлэл задруулагчдад хариуцлага тооцохыг шаардсан нь түүний Монголд хийсэн айлчлалын зорилгыг бүдгэрүүлж, түүнийг ямар нэгэн зүйлээс хоцрох вий гэсэн айдастай гэх таамаг дэвшүүлэхэд хүргэв. Бүх л улс зайлшгүй болон чухал гэсэн хоёр зүйлээс сонголт хийдэг. Одоогоос таван жилийн өмнө Трамп Кимтэй гар барих нь телевизээр гарах агуу мөчүүдээс илүү чухал байсан байх. АНУ-ын хувьд Монгол Улс одоогийнхоос ч илүү чухал болох үе ирнэ. Болтон өнгөц, хэлбэр төдий зүйлд оролцохоосоо илүү, харин ч чухал зүйлд хөрөнгө оруулсан. Мэдээж хэрэг Монгол Улсын эрх баригчид дэлхий дахинд Монгол, АНУ-ын харилцаа хүчтэй, бат бөх болохыг хүссэн. Харин үүний оронд Болтон хялбар бай учир өөр нэг улсад илүү том гэх үйл явдал болсон учир тэд хошигнолын эзэн болов.
АНУ, Монголын түншлэлийг үл тоомсорлож болно гэж үзэж буй тэр америкчуудын нэрийн өмнөөс Монголын анд, нөхдөөсөө хүлцэл өчиж байна.
Эх сурвалж: The Washington Post
Сэтгэгдэл ( 18 )
Яасан найруулга муутай ядмаг бичсэн юм бэ дээ. Гадаад хэлийг шүтээд, эх хэлээ хойш тавьсны гүн эмгэнэл энэ мөнөөсөө мөн.
Америкууд холбоотноо дэмждэг мертлее Монголыг нэг их дэмжихгvй байх юм. Украин л гээд дэмжээд байдаг. Хятад хvчирхэгжээд л байдаг... Монголын эрх баригчид Хятадад тал засаад л буулт хийгээд л хэлснээр нь бехелзеед л байдаг... Эдийн засгийн хувьд Хятадаас хамааралтай баймааргvй л бвйна.
UO-n niseh buudaltai bolloo geed l ongirood bgaa . Undsendee bol ANU -n zahialgaar jpn barisan yumshdee baidal ewguitwel tsergiin dissent buuhad belen
Ingej orchuulj yanam be. Meddeg chaddagaar ni ajil hiilguuleechee. Oilgoj unshih gej tsohorloo suuldee. Hairan tsag
Болтон ирээд явбал.2 хорш маань бодож узэх л байх.гэлээ гэхдээ америк манай улсаар нэг их дутахгуй байх.бид чинь газраа аваад нуухгуй нь л лав.
Сайн орчуулсан байна.
Negen tsagt tednii hoshignol emgenel boloh tsag urne
Gadaad bodlogin mangas hochit super geopolitikchii asa setguulchid buruu l harluulj bna daa. Oros hayatadin dundah ardichilsan mongol usa naidvartai tunsh shuu
яаая орчуулга тун тааруу болжээ, юу ч ойлгосонгүй...
Монголд ашигтай л айлчлал болсон. 2 хүний хэрүүлийн дундаас бас хождог тал бий шд. Мөд Монголд АНУ-н том хүн ирэхгүй байх байсан чинь гэнэт ирчихлээ. Энэ хүн одоо Монголыг улам л дэмжиж болно гэдэгт бат итгэж байна.
Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Бид алийн болгон нүдний булай болж суух вэ