Д.Уранцэцэг: Үйлчлүүлэгчийн өөрийнх нь үснээс шилжүүлэн суулгадаг учир төрөлх үс мэт ургадаг

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 31

Ерөнхий мэс засал, эрэгтэйчүүдийн мэс ажилбар болон үс шилжүүлэн суулгах хагалгаа зэргийг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг “АЧ ТУС” эмнэлгийн гүйцэтгэх захирал Доржийн Уранцэцэг "Зиндаа" сэтгүүлийн №14/514 дугаарын “Жаргалан” булангийн зочин хойморт уригдлаа. Анх түүнтэй уулзахад 20 гаруйхан настай гэмээр харагдсан боловч ярилцах явцад тэрбээр нэлээд чамбай, буурь суурьтай бүсгүй болох нь мэдрэгдсэн юм. Уранцэцэг анагаахын чиглэлээр гадаад, дотоодод нийтдээ 14 жил суралцаж нарийн мэргэжил эзэмшсэн, насны хувьд ч, анхны сэтгэгдлээс хол зөрүүтэй 30 нэлээд гарсан, хань ижилтэй, хоёр хөөрхөн хүүгийн ээж, догь эмэгтэй байх нь тэр. Түүний оворгүй гадна төрх, бие хаа нь өөрийн үйлчлүүлэгчдийг ийнхүү төөрөгдөлд оруулдаг “гэмтэй” гэнэ. Д.Уранцэцэг эмч Монголд ерөнхий мэс заслын нарийн мэргэжлээр сурч байгаад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины тэтгэлгээр Дон дахь Ростов хотын Анагаахын Их сургуульд 8 жил суралцан төгссөн аж. Мөн Солонгос улсын Seoul Hair Clinic-т суралцан үс хөмсөг, сахал шилжүүлэн суулгах төрөлжсөн мэс заслын эмчээр 2016 онд төгссөн байна. Түүний удирдаж буй “АЧ ТУС” эмнэлгийн мэргэшсэн хамт олон нь үс уналт болон халцралт зогсоох эмчилгээ, үс шилжүүлэн суулгах хагалгаа, косметик оёдол тавих, өөхөн хавдар авах, хөвч таслах, эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтний хагалгаа, жижиг мэс ажилбарууд гэх мэт олон үйлчилгээг үзүүлдэг юм байна. Өмнө нь эдгээр мэс ажилбаруудыг өндөр үнэ өртөгтэйгээр гадаад улс орнуудад хийлгэдэг байсан бол одоо Монголдоо “АЧ ТУС” эмнэлгийг зорин очиход л хүссэнээ гүйцэлдүүлэх боломжтой болжээ.


-“АЧ ТУС” эмнэлэг анх хэзээ байгуулагдаж байв?

-Манай эмнэлэг 2004 онд буюу Монголд анхны хувийн эмнэлгүүд үүсээд удаагүй байх үед ерөнхий мэс засал, эрэгтэйчүүд, дүрс оношилгоо гэсэн чиглэлээр “Дөрвөн цаглашгүй” хэмээх нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Харин 2016 онд эмнэлэгт маань хөрөнгө оруулагчид нэмэгдэн, бүтэц бүрэлдэхүүнд ялимгүй өөрчлөлт орсон хэдий ч анх үүсэн байгуулагдаж байх үеийн чиглэлээ хэвээр хадгалан, үйл ажиллагаагаа шинэчилж “АЧ ТУС” гэж нэрлэх болсон юм. Миний хувьд 2016 онд энэ эмнэлэгтээ хөрөнгө оруулж, өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу үс шилжүүлэн суулгах мэс ажилбарыг хийж эхэлсэн.

-Үс шилжүүлэн суулгах хагалгаа манайд шинээр нэвтэрсэн технологи учраас танайхтай ижил төст үйлчилгээ бүхий эмнэлгүүд хэр олон байдаг бол?

-Үс шилжүүлэн суулгах мэс ажилбар нь сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа ихээхэн хурдацтай хөгжиж буй технологи хэдий ч одоохондоо манай улсад төдийлөн өргөн хүрээтэй хамарч амжаагүй байгаа. Манайхаас гадна солонгос эмч үйлчилгээ үзүүлдэг нэг эмнэлэг байдаг сурагтай.

-Үс шилжүүлэн суулгах мэс ажилбарыг ямар зарчмаар хийдэг вэ?

-Үс шилжүүлэн суулгах хагалгааг хэсгийн мэдээ алдуулалтын доор хийдэг учраас өвдөлт мэдрэгдэхгүй, мэргэжлийн мэс заслын эмч, сувилагч нар хагалгааг гүйцэтгэдэг, үр дүн 90 хувийн баталгаатай. Тухайн үйлчлүүлэгчийн өөрийнх нь үснээс авч шилжүүлэн суулгадаг учраас бие организмтай нь бүрэн зохицож, цаашид яг л өөрийн төрөлх үс мэт ургадаг онцлогтой. Өөрөөр хэлбэл, энэ мэс ажилбар нь үйлчлүүлэгчийн үсний байршлыг л сольж байна гэсэн үг юм.

Тухайн үйлчлүүлэгчийн өөрийнх нь үснээс авч шилжүүлэн суулгадаг учраас бие организмтай нь бүрэн зохицож, цаашид яг л өөрийн төрөлх үс мэт ургадаг онцлогтой.

-Толгойн үсний халцралтыг нөхүүлэхийн өмнө оношлуулах боломжтой юу?

-Толгойн үсний халцралтыг эмчлэх, сэргээх явдал бол манай эмнэлгийн гол үйлчилгээ гэж болно. Манай мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдан халцарсан үсний оношилгоо хийлгэн зөвлөгөө авч, эмчилгээ хийлгэх, хагалгааны өмнө болон дараах дэлгэрэнгүй мэдээлэл, хагалгааны тодорхой үнэ өртгийн талаар мэдэх боломжтой. Манай эмчилгээ нь эрэгтэйчүүдийн үс уналт болон халцралтыг 100 хувь зогсоож байна. Олны танил, нэр алдартай хүмүүс манайхаар нэлээд үйлчлүүлдэг, шаардлагатай бол эхний хагалгааг хийлгэснээс хойш 1-2 жилийн дараа давтан мэс ажилбар хийлгэдэг. Одоогоор нийтдээ 100 гаруй хүмүүс үйлчлүүлээд байгаа бөгөөд ямар нэгэн гомдол санал гараагүй, үйлчлүүлсэн хүмүүсийн сэтгэгдэл их өндөр байгаа.

-Үс шилжүүлэн суулгах мэс ажилбар анагаахын салбарт анх хэзээ нэвтэрч байсан юм бол?

-Үс шилжүүлэн суулгах мэс ажилбарыг дайны үед анх япон эмч хийсэн байдаг. Дайнд шархдан толгойдоо гэмтэл авсан хүмүүсийн сорвийг далдлан хаах зорилгоор хийгдэж байжээ. Харин орчин үед гадаад гоо үзэмжийг сайжруулах чиглэлээр хийгддэг болоод байна. Толгойн үс нь халцраад эхлэхээр эрчүүдийн насны овор нэмэгдэх хандлагатай болдог.

Харин халцарснаа үстэй болгож нөхүүлснээр царай төрх нь 5-10 насаар залууждаг гэж болно.

-Хийлч Дээгий үс шилжүүлэн суулгаж буй лайв бичлэгээ танай олон нийтийн сүлжээ хуудсаар түгээж байхыг харсан юм байна. Түүний сэтгэгдэл хэр байгаа бол, энэ талаар дараа нь ярилцсан уу?

-Дээгий эгч маань хагалгаанаас хойш сэтгэгдлээ бидэнд аудио хэлбэрээр илгээснийг сонордуулахад таатай байна.

-Толгойн үснээс гадна өөр ямар төрлийн үс шилжүүлэн суулгаж байгаа вэ?

-Хүний арьсны тэжээллэг орчин дээр өөрийнх нь үсийг шилжүүлж суулгахад амархан ургадаг. Сүүлийн үед залуучууд сахал их суулгуулж байгаа. Сахалтай эрчүүд илүү эршүүд, эрэмгий харагддаг гэх ойлголт нийгэмд түгсэн, өөрөөр хэлбэл, дэлхий дахинд сахал тренд болж байгаа учраас энэ чиглэлийн үйлчилгээг нэлээд авдаг болсон.

-Сахал шилжүүлэн суулгах мэс ажилбар ямар гол онцлогтой байдаг вэ?

-Эрчүүд сахал арчилгаандаа их анхаардаг болоод байгаа. Сахал суулгахдаа тухайн хүний толгойны ар дагзны үснээс авч шилжүүлэн ашигладаг бөгөөд үсний ширхэг бүрийг ялгаж суулгадаг учраас хэр олон ширхэг гэдгээс хамаарч хагалгаа 3-4 цаг үргэлжилнэ. Сахал шилжүүлэн суулгах мэс ажилбарыг зүслэгтэй болон зүслэггүйгээр хийж байна. Зүслэгтэй хийгдсэн тохиолдолд 10-14 хоногт оёдлыг авна. Мэс ажилбарын дараах зөвлөгөө, арчилгааг эмч үйлчлүүлэгчид зөвлөнө. Сахал бүрэн ургах хугацаа 6 сар.

-Хөмсөгний үс суулгах тохиолдолд?

-Мөн хөмсөгний үсийг эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүссэн хүмүүст суулгаж байна. Нөхөн суулгах үсийг тухайн үйлчлүүлэгчийн толгой, хөл, цээж гээд боломжтой аль ч хэсгээс авч болно. Шингэн хөмсөгтэй эмэгтэйчүүд гоо сайханд шивүүлчихдэг бол эрчүүд үс шилжүүлэн суулгахаас өөр аргагүй байдаг. Иймээс эрчүүд манай эмнэлэгт олноор хандан, хөмсгөө сэргээн өтгөрүүлж байгаа.

Хөмсгөндөө үс суулгаж сэргээснээр ихэд залуужин, нүүр нь илүү цог золбоотой болж, нүүрний хэлбэр тодорч харагддаг.

-Өөр хүний үснээс авч шилжүүлэн суулгах боломжтой юу?

-Боломжгүй. Учир нь, өөр хүний үсийг бие организм хүлээж авахгүй учраас заавал өөрийнх нь үс байх шаардлагатай, тэгж байж цаашид дасан зохицож өөрийн төрөлх үс мэт ургах боломжтой юм. Хүний биеийн арьсыг шилжүүлэн нөхдөгтэй адил гэсэн үг. Иймд тухайн хүний биед сөрөг нөлөөгүй, эдгэрэлт сайтай байдаг учраас өндөр үр дүнд хүрдэг.

-Илүүдэл хэсгийн үсийг зүслэггүйгээр нэг бүрчлэн авдаг гэж сонслоо. Энэ тухай уншигчдад сонирхуулбал?

-Follicular unit extraction буюу илүүдэл хэсгийн үсийг зүслэггүйгээр нэг бүрчлэн авах мэс ажилбарыг манай эмнэлэгт хийж байна. Ингэснээр тухайн хэсгийн үсийг булцууны хамт авдаг учраас дараах давуу талууд үүснэ: 1.Тухайн суга болон умдагны хэсэгт үсийг булцуутай нь авч байгаа учраас тэр хэсэгт үс дахин ургахгүй. 2.Үсний булцууны хамт арьсан доорх хөлсний булчирхай авагддаг учраас хөлрөлт тодорхой хэмжээгээр багасна. 3.Эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Сар бүр ямар нэгэн салон бусад газар руу явж ваксдуулах шаардлагагүй болно. Мөн цаг хугацааны хувьд ч хэмнэлттэй.

-Энэ салбар дэлхий дахинд хэр хөгжсөн бэ?

-Солонгос, Япон, Турк улсуудад нэлээн хөгжсөн. Ер нь манайхаас бусад олон оронд энэ төрлийн мэс ажилбар их хийгддэг юм билээ. Турк улс руу ийм хагалгаанд явуулдаг зуучлалын төв Монголд байдаг гэж сонсогдсон. Харин харамсалтай нь, Туркэд ямар нэгэн зочид буудлын доор, жижгэвтэр өрөөнд мэргэжлийн бус хүмүүс эрүүл ахуйн шаардлага хангахааргүй орчин нөхцөлд мэс ажилбарыг хийдэг талаар тэнд үйлчлүүлж үзсэн хүмүүс ярьж байсан. Уг нь иймэрхүү хагалгааг мэргэжлийн эмч нар нэг удаагийн багажаар, эрүүл ахуйн стандартыг дээд зэргээр хангасан орчинд хийх ёстой. Харин өөр оронд мэс ажилбар муу, дутуу, хангалтгүй хийгдсэн тохиолдолд буцаад хандах газаргүй байдаг.

Уг нь иймэрхүү хагалгааг мэргэжлийн эмч нар нэг удаагийн багажаар, эрүүл ахуйн стандартыг дээд зэргээр хангасан орчинд хийх ёстой.

-Танай эмнэлгээр хагалгаа хийлгэхэд чанарын баталгаа хангалттай биз?

-Манайх мэргэжлийн эмнэлэг учраас ариутгал, халдваргүйжлийн өндөр түвшинд мэс ажилбар хийгддэг. Олон улсын үс шилжүүлэн суулгах хагалгааны нийгэмлэг гэж байдаг. Энэ чиглэлийн эмнэлэг таван жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байж тус нийгэмлэгийн гишүүн болдог. Миний Солонгост очиж дагалдан суралцаж байсан багш маань энэ нийгэмлэгийн тэргүүн бөгөөд маш их дадлага туршлагатай мундаг хүн байдаг юм. Би ийм хүний шавь болж, дагалдан суралцсан болохоор энэ чиглэлийн сайн ур чадвартай болсон гэж боддог.

-Анагаах ухаан, гоо сайхны салбарт гарч буй үс шилжүүлэн суулгах дэвшилтэт технологийн талаар манай уншигчдад сонирхуулсанд баярлалаа. Амжилт хүсье.

"Зиндаа" сэтгүүлийн №14/514 дугаарт нийтлэгдэв.

Ярилцсан Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.88.81.115) 2024 оны 04 сарын 16

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
DR. ADITYA(102.88.81.115) 2024 оны 04 сарын 16

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
HOPfoi pol(105.112.120.97) 2019 оны 11 сарын 12

МОНГОЛ УЛСЫН МИНИЙ ХҮН\nМӨНГӨ ОРУУЛАЛТ, БИДЭНД, ЖЕНЖИНИЙН Зээлийн Компанийн нэрэмжит хот банк болон Albaker зээлийн фирмээс орон сууц худалдаж авахаар ЗӨВЛӨГӨӨ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ, БУРХАН БОЛОМЖТОЙ САНАЛ БАНК ANS Albaker зээлийн фирм (citybankloans10@aol.com3) (citybanklolo3) @ gmail.com) (albakerloanfirm @ gmail.com)\nНамайг Мария гэдэг. Би МОГОЛИЯ-аас ирсэн. Би сүүлийн 5 сарын турш жинхэнэ зээлийн компанийг хайж, бүх байшингаа худалдаж авсны дараа намайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчид байсан. тэд хариуд нь юу ч өгөхгүйгээр миний мөнгийг авсан, миний бүх найдвар алга болж, би бухимдаж, бухим

0  |  0
HOPfoi(105.112.120.97) 2019 оны 11 сарын 12

, Бид 5000-аас 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөөр зээл олгохоос гадна зээл авах шаардлагатай байгаа аливаа компани, компанид зориулж жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 евро хүртэлх төслийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө.\n\nХэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа болон эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Хурдан зээл ба төлбөрийн эцэс төгсгөлгүй стресс.\nманай вэбсайтаар зочлох эсвэл (citybankloans10@aol.com) (citybankloans123@gmail.com) эсвэл (albakerloanfirm@gmail.com) хаягаар бидэнтэй имэйлээр холбоо бариарай.

0  |  0
Top