М.Тэмүүжин: Дурангийн мэс заслыг хийж чадах эмч байлаа гээд сайн бэлтгэгдсэн баггүй бол амжилт олохгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 21

“Грандмед” эмнэлгийн Нуруу нугасны мэс заслын тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч М.Тэмүүжинг “Зиндаа” сэтгүүлийнхээ 2018 оны №11, 12/511, 512 дугаарын “Жаргалан” буланд зочноор урьж ярилцсанаа онцолж байна. 


Сүүлийн жилүүдэд нурууны өвчин ихсэж, энэ өвчнөөр хүмүүс толгой дараалан өвдөж, нурууны өвчингүй хүн ховор болсон гэхэд хилсдэхгүй болж. Эрхэлж буй ажил, хотжилтын нөлөөллөөс ийм төрлийн өвчлөл хүн амын дунд ихсэх хандлагатай байгааг эмч нар ч хэлдэг. Тэгвэл нурууны өвчнийг эрт үед нь анагаах, цаашлаад хүндэрсэн тохиолдолд мэс заслын болон мэсийн бус аргаар эмчлэх хамгийн сүүлийн үеийн арга технологийг “Грандмед” эмнэлэг нэвтрүүлээд байна.


-Мэдрэлийн сувгийн нарийсалтыг чөлөөлөх буюу нурууны мэс заслыг танай эмнэлэг дурангийн аргаар хийх болсон гэж сонслоо. Энэ талаар тодруулахгүй юу?

-Нурууны мэс заслын эмчилгээ дэлхий нийтэд асар өндөр хурдтай хөгжиж байна. Нурууны мэс заслын хөгжлийн дээд түвшин нь дурангийн мэс засал юм. Өдгөө анагаах ухааны салбарт багаж тоног төхөөрөмж, тэр тусмаа дурангийн мэс заслын технологи маш өндөр түвшинд хөгжсөн. Өндөр хөгжлийн дурангийн технологийг анагаахын шинжлэх ухаан мэс заслын салбарт маш амжилттай ашиглаж байна. “Грандмед” эмнэлэг Монголд урьд өмнө нь хийгдэж байгаагүй мэс заслыг буюу нурууны дурангийн мэс заслыг 2016 оноос эхлэн амжилттай нэвтрүүлсэн. 2017 онд анх удаа нурууны арын хүрцээр хийгддэг дурангийн мэс заслыг (ПСЛД)-г амжилттай хийж, дэлхийн өндөр хөгжилтэй 3 оронд хийгдэж байсан мэс заслыг амжилттай нэвтрүүлснээр 4 дэх орон болсондоо баяртай байна.

Өндөр хөгжилтэй улс оронд хийгдэж байсан мэс заслыг Монгол хүний бие физиологийн онцлогтой уялдуулан өөрсдийн арга ухаанаа нэмж, энэхүү мэс заслыг дэлхийтэй хөл нийлүүлэн хийж Монгол хүний эрүүл мэндэд нэгэн том хувь нэмэр, гавъяа байгуулж чадсандаа баяртай байгаа.

-Мэдээж энэ хугацаанд цөөнгүй иргэдэд мэс засал хийсэн байх. Мэс заслын дараах үр дүнгийн талаар яривал?

-Тийм ээ, олон мэс засал хийгдсэн. Олон төрлийн тариа эмчилгээ болон эмийн эмчилгээнд намдаагүй нурууны өвдөлтүүд, мөн өөр эмнэлэгт, өөр оронд мэс засалд ороод эдгэрээгүй нурууны өвчнийг хүртэл бид өөрсдийн нэвтрүүлсэн мэс заслаар эдгээж, үйлчлүүлэгчид маань сэтгэл хангалуун байна. Энэ төрлийн мэс засал дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад 92-94 хувийн үр дүнтэй байдаг. Манай эмнэлэгт ч мөн адилхан байна.

-Дурангийн мэс засал гэдэг бол анагаах ухааны салбарт асар том амжилтыг авчирсан зүйл. Энэ төрлийн мэс заслын талаар манай уншигчдад ойлголт өгөөч?

-Дурангийн мэс засал бол хамгийн эрсдэл багатай мэс заслын арга юм. Дурангийн мэс засал бол хамгийн эрсдэл багатай, үр дүн өндөр мэс засал. Хөнөөл багатай гэдэг нь заавал том зүсдэггүй, 1 см хүрэхтэй үгүйтэй буюу 0,8 мм-ийн зүслэг хийж, түүгээр булчингийн ширхгийн завсраар дурангийн тусгай хоолой оруулж, нугас болон нугасны мэдрэлийн эргэн тойрон дахь эмгэгийг нээлттэй мэс засалтай дүйцэхүйц хэмжээний үр дүнтэй чөлөөлж чадах мэс заслын арга юм. Мөн өндөр настай хүмүүс мэс засалд орохоос айдаг шүү дээ. Энэ мэс заслын хувьд нурууны бусад бүтцийг гэмтээдэггүй, хүндрэл бага мэс засал юм. Яг ийм мэс заслыг манай эмнэлгээс өөр эмнэлэг Монголд хийгээгүй байна. Энэ ПСЛД мэс заслын технологи өөрөө харьцангуй сүүлд үүссэн. Мэдээж дурангийн мэс заслыг амжилттай болгох гол үндэс нь дуран оптик, линзний технологи. Хэдий чинээ дуран оптикийн технологи сайн хөгжинө, төдий чинээ дурангийн мэс засал сайн хөгжих боломж нэмэгдэнэ гэсэн үг. Ер нь бол нурууны дурангийн мэс засал анх 1990 оноос дэлхийд эхлэлээ тавьж, 2010 оноос хойш нэлээд эрчимтэй хөгжиж байна. Дурангийн мэс заслыг хийхэд орчин, нөхцөл, багаж тоног төхөөрөмж, чадвартай боловсон хүчин гээд маш олон тохироо бүрдэх хэрэгтэй.

Дурангийн мэс заслыг хийж чадах эмч байлаа гээд сайн бэлтгэгдсэн баг байхгүй бол хийж чадахгүй. Оношилгооны бааз суурь, багаж тоног төхөөрөмжийн мэргэжилтнүүд, сувилагч, мэс заслын дараах асаргаа, нөхөн сэргээхийнхэн гээд сайн баг бүрдэж байж мэс засал амжилттай болдог. Мэдээж тухайн хүний гам барих асуудал чухал байдаг.

-Дурангийн мэс засал Монголд ямар хэмжээнд хөгжиж байгаа вэ?

-Хэвлийн болон цээжний хөндийн дурангийн мэс засал Монголд хангалттай сайн хөгжсөн байна. Аль ч эмнэлэгт очсон хэвлийн дурангийн мэс засал хийж байна. Цөс, олгой, эмэгтэйчүүд, уушигны дурангийн мэс засал гэх зэрэг. Манай оронд хэвлийн дурангийн мэс засал 1990-ээд оны дунд үеэс өдийг хүртэл амжилттай хөгжчихжээ. Харин нуруу нугасны дурангийн мэс засал маш нарийн мэргэжил-мэргэшил шаардсан мэс засал. Нурууны дурангийн мэс заслыг манай эмнэлэг 2016 оноос Монголд анх удаа эхэлж нэвтрүүлсэн гэж дээр хэлсэнчлэн энэ мэс заслаа 2017 оноос эрчимжүүлж, одоо бид амжилттайгаар цааш нь хөгжүүлэхээр хичээн ажиллаж байна. Манай эмнэлгийн хамт олон Монголчууддаа хамгийн найдвартай, хамгийн эрсдэлгүй, хамгийн өндөр үр дүнтэй эрүүл мэндийн үйлчилгээг нэвтрүүлэхийг зорьж ажилладаг. Дурангийн мэс заслыг хэн хүн хийчихдэг зүйл биш л дээ. Дэлхийд цөөн хэдхэн оронд нуруу нугасны нарийн мэргэжлийн чадвартай эмч нар энэхүү мэс заслыг амжилттай хийж байна.

-“Грандмед” эмнэлэг бусад эмнэлгээс юугаараа онцлог вэ?

-Манай эмнэлгийн давуу тал их бий. Нэгдсэн эмнэлэгтэй дүйцэхүйц гуравдугаар шатлалын эмнэлэгийн тусламж үйлчилгээ буюу төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг төв эмнэлгийн статустай. Мөн эмч, сувилагч, эмнэлгийн ажилчдын харилцаа хандлага маш сайн. Бүрэн цахимжсан үйлчилгээтэй, дүрс оношилгооны төвтэй гэх мэт олон давуу талтай. Өөрөөр хэлбэл, цогц эмнэлэг гэсэн үг. Жишээ нь, та бид хоёр нурууны мэс заслын талаар энд онцлон ярьж байгаа боловч мэс заслын эмчилгээнээс гадна мэс заслын бус бүх эмчилгээ хийгддэг, мөн нөхөн сэргээх физик эмчилгээ, хөдөлгөөн засал, уламжлалт эмчилгээ нь хүртэл манай эмнэлэгт байдаг.

Нурууны өвдөлтийг нугасны гадна хөндий мэдрэлийн ёзоорын тариа эмчилгээ, мэдрэлийн эмийн эмчилгээгээр эмчилдэг. Нурууны өвчнийг эмчлэхэд өөр хавсарсан эмчилгээ хийх шаардлага гардаг.

Тухайлбал, дотор эрхтнүүдийн, ерөнхий биеийн эмчилгээ, эмэгтэйчүүд гэх мэт бусад эрхтэн системийн эмчилгээ хийх шаардлага гардаг. Мэдээж манай эмнэлэг нуруу нугас, үений бичил мэс засал руу илүү түлхүү анхаарч байгаа ч бусад эмнэлгүүдээс ялгарах давуу тал нь цогц оношилгоо эмчилгээтэй гэдгээрээ онцлогтой. МРИ, СТ, ангиографи хамгийн сүүлийн үеийн лаборатори гэх мэт бүх зүйл нь байна. Хамгийн сүүлийн үеийн оношилгоо, эмчилгээг хийнэ. Дэлхий нийтэд буюу өндөр хөгжилтэй оронд хэрэглэж байгаа бүх багаж төхөөрөмж манайд байна. Мөн хамгийн чухал зүйл бол мэдээж боловсон хүчин. Мэргэшсэн нарийн мэргэжлийн чадвартай эмч, сувилагчтай чадварлаг хамт олонтой гээд олон давуу тал бий.

-Монголд эмчлэх боломжгүй мэс заслыг эх орондоо “нутагшуулж” байгаа танай эмнэлгийн хамт олонд уншигчдынхаа өмнөөс талархаж байна.

-Энэ бүх үйлчилгээ нэг дор цогцлоосон нь давуу тал шүү. Нэг газар очоод эмчлүүлэх гэхээр энд очоод шинжилгээ өг, оношилгоо хийлгээд ир гэх мэт хүндрэл ихтэй байдаг. Манай эмнэлэгт ирсэн үйлчлүүлэгчид бүх үйлчилгээг нэг дороос авдгаараа давуу талтай. Гадаад орон руу явж, мэс засалд орно гэдэг өртөг, үнээс илүүтэй онцолж ярих зүйл олон бий. Мэс засал хийлгүүлэх гэж байгаа хүний сэтгэл зүй асар хүнд байдаг. Хүний нутагт, төрсөн гэрээсээ хол байна гэдэг хэцүү. Дээрээс нь эдийн засгийн дарамт тулгардаг. Энэ бүгдийг Грандмед эмнэлэг цогцоор нь шийдэхийн тулд шат дараалсан арга хэмжээ аван ажиллаж байна. Манай эмнэлэгт мэс засал хийлгэхэд үнийн хувьд гадаад оронд мэс засал хийлгэхээс дор хаяж 10 дахин бага зардлыг зарцуулна. Хамгийн гол нь элгэн нутагтаа ах дүү, гэр бүлийнхнийхээ хажууд байж, монгол эмч нартайгаа, монгол хүнтэйгээ харьцана гэдэг сэтгэл зүйн хувьд давуу тал болж өгдөг.

-Нуруу нугасны энэ төрлийн мэс заслыг танаас гадна өөр хүн хийж байгаа юу?

-Грандмед эмнэлгийн Нуруу нугасны тасгийн баг хамт олон хийж байна. Миний бие 2011 оноос хойш дурангийн мэс заслыг өндөр хөгжилтэй оронд олон удаагийн сургалт, дадлага хийж, 2016 оноос эх орондоо дурангийн мэс заслыг хийж байна. Мөн яг энэ чиглэлээр нарийн мэргэшсэн манай тасгийн ахлах эмч Б.Нурбек болон манай баг хамт олон хийж байна..

-Нурууны өвчлөл сүүлийн жилүүдэд залуужих болсон. Та энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг уншигчдад маань өгөөч?

-Нуруу гэдэг бол олон чухал үүргүүдийг гүйцэтгэдэг. Тэр дундаа хамгийн чухал хоёр үүрэгтэй. Нэгдүгээрт, нуруу тулгуур эрхтэн. Босоо тэнхлэгийн дагуу алхаад гишгээд явахад тулгуур болж байдаг. Хоёрдугаарт, өөртөө нугас болон мэдрэлийн тогтолцоотой байдаг учраас нугасыг хамгаалах үүрэгтэй. Нурууны үндсэн үйл ажиллагааг алдагдуулаад байгаа гол шалтгааны ихэнх хувь нь нурууны ачаалал даах үүрэг бүхий бүтцүүдийн элэгдэл, эмгэгшил байдаг.

Тэгэхээр нурууны бүтцүүдийн элэгдэл эмгэгшлийг хугацаанаас нь өмнө бий болгодог хүчин зүйл бол амьдралын буруу хэв маяг. Тухайлбал, хөдөлгөөний дутагдал, биеийн жингийн илүүдэл, хоол хүнсний зохисгүй хэрэглээ /хийжүүлсэн ундаа, лаазалсан бүтээгдэхүүн гэх мэт/ нь нурууны тулгуур алдагдах үндсэн нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм.

Мэдээж энэ бүхэн нэг дор үүсчихгүй. Олон жилийн турш, аажим аажмаар элэгдсээр нурууны үндсэн үүрэг болох тулгуурын үүргээ гүйцэтгэх бүтцүүд эргэшгүй өөрчлөлтөд орчихдог. Мөн нурууны халдвар, үрэвсэлт өвчний асуудал байна. Энэ тал дээр хамгийн чухлаар ярих зүйл бол сүрьеэ. Сүрьеэгийн тархалт ихсэж байна гэдэг маань уушгины, бас ясны сүрьеэ ихсэж байна гэсэн үг. Дараагийн нэг шалтгаан нь хавдар. Жилээс жилд олон төрлийн хавдар бүртгэгдэж байна. Мөн хамгийн чухал сэдэв бол гэмтэл. Барилга, уул уурхай, автомашины осол, гэмтэл гэх мэт. Энэ бүх зүйл нурууны эмгэгийн үндэс болж байна. Тэгэхээр нурууны өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд өөртөө таарсан дасгал хөдөлгөөн хийх, өөртөө тохирох биеийн жингээ барих, өөртөө тохирсон хоол хүнс, мөн дээрээс нь хаана ч ажилласан аюулгүй байдлаа бүрэн хангаж, унаа тэргээр явахдаа бусдын болон өөрийнхөө аюулгүй байдлыг бүрэн хангаж, бусдыгаа хүндэлж явах ёстой. Нурууны өвчлөлийн ямар нэгэн шинж тэмдэг илрэх л юм бол төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт, нарийн мэргэжлийн эмчид хандаж оношлуулж, эрт арга хэмжээ авч өвчнийг цааш хүндрүүлэхгүй эмчлэх хэрэгтэй.

-Танд баярлалаа.

-Жаргал бүхний дээд эрүүл мэнд юм шүү. Та бүхэнд эрүүл энхийг хүсье.

Ярилцсан С.Өлзийбаяр

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.211.53.49) 2022 оны 11 сарын 15

\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. PRADHAN(197.211.53.49) 2022 оны 11 сарын 15

\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Зочин(202.9.46.130) 2020 оны 10 сарын 13

Энэ эмчийн Фэйсбүүк байна уу

0  |  0
Top