С.Энхтүвшин: “Өвдөлтийн менежмент”-ийг мэргэжлийн эмч нар хамтарч удирддаг

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 17

"Грандмед" эмнэлгийн Өвдөлтийн менежментийн тасгийн эрхлэгч С.Энхтүвшинг эрүүл мэндийн булангийн зочноор урьж, "Өвдөлтийн менежмент" хэмээх анагаах ухааны залуухан салбарын тухай ярилцлаа. 


-Орчин үеийн анагаах ухаанд “өвдөлтийн менежмент”-ийн асуудал чухал байр суурийг эзэлж байгаа. Энэ чиглэлээр Грандмед эмнэлэг Монголдоо дээгүүрт тооцогдохоор тусламж үйлчилгээг үзүүлдэг гэлцдэг. Эрхлэгчийн хувьд өөрийн ажил мэргэжлийн замнал болон тасгийнхаа үүсэл, хөгжлийн талаар манай уншигчдад танилцуулна уу?

-Манай эмнэлгийн үзүүлж буй тусламж үйлчилгээний голлох нэг чиглэл бол Нуруу нугасны эмгэгийн оношилгоо, эмчилгээ бөгөөд энэ салбарын эмчилгээний салшгүй нэг хэсэг бол Өвдөлтийн менежментийн эмчилгээ юм. Энэ утгаараа Грандмед эмнэлэг анх байгуулагдахад тус тасгийг үндсэн тасаг болгон зохион байгуулж, тасралтгүй үйл ажиллагаа явуулж хөгжүүлж ирсэн. Миний хувьд, 2004 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгсөн, 2006 онд Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмчийн нарийн мэргэжил эзэмшсэн. 2014 оноос Грандмед эмнэлгийн Өвдөлтийн менежментийн эмчээр ажиллаж байна. Анх Грандмед эмнэлэгт ажиллаж байсан өвдөлтийн менежментийн эмч Квак Сан Вон, нуруу нугасны мэс заслын эмч Ян Хы Сог нарын Солонгос эмч профессоруудтай хамтран ажиллаж суралцан, 2015 онд Солонгос улсын Тэжон хотын Католик их сургуулийн эмнэлэгт Солонгосын өвдөлтийн менежментийн нэрт эмч доктор, профессор Жо Дэ Хун багшийн шавь болж мэргэжил дээшлүүлээд ирсэн.

-Өвдөлтийн менежментийн тасаг ямар төрлийн өвдөлтөд тусламж үйлчилгээг үзүүлж байгаа вэ?

-“Бие махбодид бодитоор нөлөөлж буй болон бодит бус шалтгааны улмаас үүссэн сөрөг сэтгэл хөдлөл, таагүй мэдрэмжийг өвдөлт гэнэ” гэж тодорхойлсон байдаг. Тэгэхээр Өвдөлт гэдэг нь хийсвэр хэдий ч маш өргөн хүрээг хамарсан ойлголт юм. Өвдөлтийн олон хэлбэрүүд байдаг. Үүнд: эд эсийн гэмтлийн улмаас үүсэх өвдөлт, мэдрэлийн эмгэгшилийн улмаас үүсэх өвдөлт, мэс заслын дараах өвдөлт, гэмтлийн өвдөлт, хавдрын өвдөлт гэх мэт хурц болон архаг явцтай өвдөлтийн олон төрөл хэлбэрүүд байдаг. Өвдөлтийн менежментийн тасаг нь дээрх бүхий л төрлийн өвдөлтийг оношлох эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилготой.

Манай тасгийн хувьд Нуруу нугас, үений эмгэгийн гаралтай өвдөлтүүдийг оношилж эмчлэхэд голчлон анхаарч үйл ажиллагаагаа явуулдаг хэдий ч бүхий л төрлийн өвдөлтийг оношилж эмчлэх боломжтой юм.

-Танай тасгийн эмчилгээний давуу тал юу болох, ямархуу тоног төхөөрөмж хэрэглэж байгаа талаар сонирхуулбал?

-Манай эмнэлгийн хувьд нуруу нугасны эмгэгийг оношилж эмчлэхэд шаардлагатай олон мэргэжлийн эмч, мэргэжилтний хамтарсан багийг бүрдүүлж цогц тусламж үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой. Үүнд: Нуруу нугасны мэс засал, Үений мэс засал, Мэдрэлийн эмгэг судлал, Дүрс оношилгоо, Дотор, Лаборатори, Нөхөн сэргээх физик эмчилгээ, Хөдөлгөөн засал , Хоол зүйч эмч нар үйл ажиллагааны уялдаа холбоотой ажиллаж, цогц тусламж үйлчилгээ үзүүлдэг. Оношилгооны багаж тоног төхөөрөмжийн хувьд, дэлхийн стандартад нийцсэн сүүлийн үеийн, хүчин чадал өндөртэй MRI, Компьютерт томографи, Дижитал рентген, 3D, 4D ЭХО зэргийг ашигладаг. Мөн эмчилгээнд Хөдөлгөөнт рентген (C-arm), Хэт авиан аппарат, Өндөр давтамжит радио долгионы аппарат, Нугасны гаднах зайндуран, лазер (Epiduroscopy), Хөдөлгөөнт гуурс (Navicath) гэх мэт сүүлийн үеийн дэвшилтэт багаж тоног төхөөрөмжүүдийг ашиглаж эмчилгээ, оношилгоо хийдгээрээ давуу талтай.

-Өвдөлтийн менежмент эмчилгээ ямар үе шаттай явагддаг вэ? Өвчтөний зүгээс шаардагдах зүйлс байгаа юу?

-Мэдээж, хамгийн түрүүнд оношийг зөв тодруулах нь чухал. Үүний тулд дээр дурдсан нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж, шаардлагатай шинжилгээ, оношилгоо хийлгэх хэрэгтэй. Үүний дараагаар онош, өвчний явц, хүндрэл, тухайн хүний биеийн болон сэтгэл зүйн онцлог зэргийг тооцон үзэж эмчилгээний цогц төлөвлөгөөг боловсруулдаг. Ард иргэдийн дунд оношоо бүрэн тодорхойлохгүйгээр буруу эмчилгээ хийх тохиолдлууд их байдаг.

Жишээ нь: Нурууны болон бөөрний өвчлөлийг андуурч буруу эмчилгээ хийлгэснээр үр дүн өгөхгүй байх, Мөн оношоо зөв тодруулахгүйгээр дур мэдэн хэн нэгний хэрэглэсэн эм, эмчилгээг дуурайж өөрийн өвчинд тохиромжгүй эмчилгээ, дасгал хөдөлгөөн хийх зэргээр өвчний явцыг даамжруулж хүндрүүлэх, цаг хугацаа алдах зэрэг тохиолдлууд их байдаг. Ер нь эмчилгээний үр дүнд зөв оношлох болон зөв дараалалтай, цогц эмчилгээ хийх нь маш чухал нөлөөтэй. Өвдөлтийн менежментийн эмчилгээ нь зөвхөн өвдөлтийг эмчлээд зогсохгүй тухайн өвдөлтийг үүсгэж буй шалтгаан, нөлөөлөх хүчин зүйл, дагалдан гарах сөрөг үр дагавар, хүндрэл зэргийг тооцон үзэж цогцоор нь эмчлэх, цаашид даамжрах, эргэн сэдрэхээс сэргийлэх, эмчилгээний үр дүнг баталгаажуулах зорилгоор хавсарсан дэмжих эмчилгээнүүд болох нөхөн сэргээх, физик эмчилгээ, хөдөлгөөн засал эмчилгээг цогцоор нь зөв дараалалтайгаар хийснээр илүү үр дүнд хүрдэг. Хэдий оношоо зөв тодорхойлж, зөв эмчилгээ хийгдэж байгаа ч эмчилгээний зөв дараалал алдагдах болон цогц байдлаар эмчлээгүй бол үр дүн хангалтгүй байдаг. Жишээ нь: Нөхөн сэргээх физик эмчилгээ, хөдөлгөөн засал эмчилгээ нь нурууны өвдөлтийн эмчилгээний салшгүй нэг хэсэг боловч эхлээд өвдөлт зовиур үүсгэж байгаа үндсэн шалтгаан, мэдрэлийн цочрол үрэвслийг эмчлэхгүйгээр хангалттай үр дүнд хүрч чадахгүй.

-Мэдрэлийн өвдөлтийг хэрхэн оношилж, тусламж үйлчилгээг үзүүлж байгаа вэ?

-Мэдрэлийн өвдөлт нь янз бүрийн шалтгаантай үүсч ихэвчлэн архаг явцтай үргэлжилдэг ба оношлох, эмчлэхэд ч ихээхэн бэрхшээлтэй байдаг хэдий ч орчин үеийн дэвшилтэт оношилгооны багаж тоног төхөөрөмжийг ашиглан мэдрэлийн эмгэгийг үүсгэж байгаа шалтгааныг тодруулж, бодит үзлэг, шинжилгээ, илэрч байгаа шинж тэмдгүүдийг нэгтгэн дүгнэснээр мэдрэлийн өвдөлтийг илүү нарийн оновчтойгоор оношлох боломжтой. Мөн оношилгооны зорилгоор хийгддэг ажилбарт (Интервенци) эмчилгээнүүдийг ашиглан оношийг батлах боломжтой юм.

-“Өвдөлтийн менежмент”- ийн асуудал манай орны анагаахын салбарт нэлээн шинэлэгт тооцогдож байгаа. Энэ талаарх дэлхий нийтийн чиг хандлага ямархуу байгаа, мөн Грандмед эмнэлгийн хамтын ажиллагааны талаар тодруулбал?

-Өвдөлтийн менежментийн салбар нь дэлхийд 40 гаруй жилийн өмнөөс л илүү эрчимтэй хөгжиж байгаа харьцангуй залуу салбар юм. Гэсэн хэдий ч шинжлэх ухаан, техникийн хурдацтай хөгжилтэй уялдан оношилгоо болон эмчилгээний арга хэрэгслүүд өдөр ирэх бүр сайжирч, шинэ шинэ боломжууд нээгдэж байна. Эмчилгээний чиг хандлагын хувьд, архаг өвдөлтийн эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, мэс заслын бус эмчилгээний шинэ арга, боломжуудад илүүтэй анхаарал хандуулж байгаа. Манай эмнэлгийн хувьд, гадаад харилцаа, эмч нарын хөгжилд ихээхэн анхаарч ажилладаг бөгөөд Солонгос, Герман, Япон, Энэтхэгийн эмнэлэг, эмч нартай хамтран ажиллаж, туршлага солилцож байна.

-Өвдөлтийн менежмент эмчилгээг манай орны нөхцөлд хэрэгжүүлэхэд хүндрэл бэрхшээл хэр тулгарч байгаа, төр засаг, салбарын яамны зүгээс энэ асуудалд хэрхэн анхаарч, дэмжлэг үзүүлж байгаа бол?

-Өвдөлтийн менежментийн салбар өөрөө харьцангуй залуу салбар, Мөн манай улсын хувьд энэ салбар 10 гаруй жилийн өмнөөс л хөгжиж байгаа энэ ч утгаараа дутагдалтай зүйлс олон бий. Жишээ нь: Манай улсын анагаахын сургалтын хөтөлбөрт энэ чиглэлийн эмчийн сургалтын хөтөлбөр байдаггүй, мөн эмнэлгүүдэд өвдөлтийн менежментийн кабинетгүй, эмчийн орон тоо байхгүй, тоног төхөөрөмжийн хувьд ч дутагдалтай байдаг. Гэсэн хэдий ч энэ салбарын хэрэгцээ шаардлага өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд төр засаг, салбар яамны зүгээс ихээхэн анхаарч үйл ажиллагааны дэмжлэг үзүүлж байгаа учир цаашид хөгжих нөхцөл боломж улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа.

-Таны бодлоор, ямар нэгэнөвдөлт зовиур илрэх тохиолдолд хүмүүс эхний ээлжинд юу хийх шаардлагатай вэ?

-Өвдөлт гэдэг бол бие махбодид тохиолдож буй аюулын эхний дохио юм. Энэ дохионы тусламжтайгаар хүн тухайн аюулаас зайлж дараа дараагийн хүндрэл, эрсдэл гарахаас сэргийлж чаддаг. Ихэнх өвдөлт бодитой шалтгаантай, богино хугацаанд үргэлжлэх, хурц өвдөлт хэлбэрээр тохиолддог ба үүсгэж буй шалтгаан нөлөөлөл арилахад өвдөлт зовиур өөрөө аяндаа юм уу, эсвэл бага зэргийн эмчилгээ, тусламж үзүүлэхэд амархан намдаж эдгэрдэг. Тэгвэл архаг хэлбэрийн өвдөлт нь ихэвчлэн шалтгаан тодорхойгүй, аажим явцтай үүсч цаашид улам даамжирч хүндэрч байдаг тул тэр бүр хүчтэй өвдөлт зовиур үүсгэхгүй учир хүмүүс анхаарал хандуулахгүй хугацаа алддаг нь дараа дараагийн хүндрэл эрсдэл үүсэх шалтгаан болдог.

Нэг үгээр хэлбэл, архаг өвдөлтөнд хүмүүс дасан зохицчихдог гэсэн үг юм. Ингэснээр тухайн өвдөлт зовиурыг байх ёстой зүйл мэтээр ойлгон хүлээн авч, зөвхөн шинж тэмдгийг дарах зорилгоор өвчин намдаах эмийг дур мэдэн хэрэглэж аргацаах төдий эмчилгээ хийн цаг хугацаа алдсанаар өвчний явцыг даамжруулж хүндрүүлдэг.

Ингээд нэгэнт өвчний явц хүндэрсэн, бие организм дасан зохицох чадвараа алдаж байнгын хүчтэй өвдөлт зовиуртай болох үед л анхаарал хандуулж эхэлдэг. Ингэснээр цаашдын эмчилгээ болон өвчний явцад сөргөөр нөлөөлж хүндрэл учруулдаг. Иймд ямар нэг тодорхой шалтгаантай болон шалтгаангүйгээр биед өвдөлт зовиур үүсч, энэ нь давтагдан даамжирч байгаа л бол мэргэжлийн эмч, эмнэлэгт хандаж оношилгоо, эмчилгээ хийлгэх нь зүйтэй юм.

-Иргэдийн эрүүл мэндийн талаар сэтгэл эмзэглэж явдаг ямар асуудлууд өөрт тань байдаг бол?

Иргэдийн эрүүл мэндийн боловсрол, соёл сул байгаа нь сэтгэл эмзэглүүлдэг. Эрүүл мэндийн боловсрол гэхээр эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн л мэдэх нарийн эмчилгээ, оношилгооны асуудал мэтээр хүмүүс ойлгодог. Гэтэл эрүүл мэндийн боловсрол гэдэг бол маш энгийн асуудлууд юм. Жишээ нь: Амьдралын зөв хэвшил, зуршлыг бий болгох, буруу дадал зуршлаас зайлсхийх, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдах, аливаа өвдөлт зовиур үүсч, өвчний шинж тэмдэг илэрч байгаа бол цаг алдалгүй эмнэлэг, эмчид хандах, өөрийн эрүүл мэндийн төлөө цаг зав гаргах гэх мэт энгийн зүйлсээс эхэлдэг. Хүмүүс унаж буй машиндаа жилдээ дор хаяж 2-3 удаа оношлогоо, засвар үйлчилгээ хийлгэдэг мөртлөө өөрийнхөө эрүүл мэндийн төлөө тэр бүр зав гаргадаггүй, яалт ч үгүй өвдөлт зовиур ихтэй болж, өвчин даамжирч хүндэрсэн үед л анхаарал хандуулдаг. Иймд ямар ч “сэлбэггүйгээр” бурхнаас заяагдсан бие организмдаа эзний ёсоор арчаатай хандан, өвдөлтийн эхний шинж тэмдгүүд илэрмэгц даруйхан мэргэжлийн эмч, эмнэлгийг зорьж байгаарай хэмээн иргэдэд уриалмаар байна.

-Танай хамт олны анагаах үйлсэд улам их амжилтыг хүсье.

Ярилцсан: Д.Мягмарсүрэн

"Зиндаа" сэтгүүл 2018 он. №01 (08/508) дугаарт нийтлэгдэв

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
HOPfoi pol(105.112.120.97) 2019 оны 11 сарын 12

МОНГОЛ УЛСЫН МИНИЙ ХҮН\nМӨНГӨ ОРУУЛАЛТ, БИДЭНД, ЖЕНЖИНИЙН Зээлийн Компанийн нэрэмжит хот банк болон Albaker зээлийн фирмээс орон сууц худалдаж авахаар ЗӨВЛӨГӨӨ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ, БУРХАН БОЛОМЖТОЙ САНАЛ БАНК ANS Albaker зээлийн фирм (citybankloans10@aol.com3) (citybanklolo3) @ gmail.com) (albakerloanfirm @ gmail.com)\nНамайг Мария гэдэг. Би МОГОЛИЯ-аас ирсэн. Би сүүлийн 5 сарын турш жинхэнэ зээлийн компанийг хайж, бүх байшингаа худалдаж авсны дараа намайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчид байсан. тэд хариуд нь юу ч өгөхгүйгээр миний мөнгийг авсан, миний бүх найдвар алга болж, би бухимдаж, бухим

0  |  0
HOPfoi pol(105.112.120.97) 2019 оны 11 сарын 12

МОНГОЛ УЛСЫН МИНИЙ ХҮН\nМӨНГӨ ОРУУЛАЛТ, БИДЭНД, ЖЕНЖИНИЙН Зээлийн Компанийн нэрэмжит хот банк болон Albaker зээлийн фирмээс орон сууц худалдаж авахаар ЗӨВЛӨГӨӨ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ, БУРХАН БОЛОМЖТОЙ САНАЛ БАНК ANS Albaker зээлийн фирм (citybankloans10@aol.com3) (citybanklolo3) @ gmail.com) (albakerloanfirm @ gmail.com)\nНамайг Мария гэдэг. Би МОГОЛИЯ-аас ирсэн. Би сүүлийн 5 сарын турш жинхэнэ зээлийн компанийг хайж, бүх байшингаа худалдаж авсны дараа намайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчид байсан. тэд хариуд нь юу ч өгөхгүйгээр миний мөнгийг авсан, миний бүх найдвар алга болж, би бухимдаж, бухим

0  |  0
hopu(105.112.120.97) 2019 оны 11 сарын 12

, Бид 5000-аас 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөөр зээл олгохоос гадна зээл авах шаардлагатай байгаа аливаа компани, компанид зориулж жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 евро хүртэлх төслийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө.\n\nХэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа болон эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Хурдан зээл ба төлбөрийн эцэс төгсгөлгүй стресс.\nманай вэбсайтаар зочлох эсвэл (citybankloans10@aol.com) (citybankloans123@gmail.com) эсвэл (albakerloanfirm@gmail.com) хаягаар бидэнтэй имэйлээр холбоо бариарай.

0  |  0
Top