ДОРНЫН ЗУРХАЙ: Өнөөдөр үс засуулахад тохиромжтой

2019 оны 07 сарын 31

Зуны адаг цагаагчин хонин сарын таван шар мэнгэтэй шарагчин могой өдөр

  • Аргын тооллын: 2019.7.31, Лхагва гараг
  • Билгийн тооллын: 29
  • Наран ургах шингэх: 5.27-20.26
  • Үс засуулбал: Сүлд тэнэж одно
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top