40 нас хүрсэн Жейсон Момоагийн тухай таны мэдэхгүй 10 баримт

2019 оны 08 сарын 02

"Хаадын тоглоом", "Конан варвар", "Stargate: Atlantis",  "Aquaman" гээд олон кинонд  тоглосон Жейсон Момоаг бид сайн мэднэ. 40 нас хүрч байгаа Момоа бол жүжигчин төдийгүй найруулагч, зохиолч, продюсер хүн.

1. Түүний гадаад төрхийн тухай

Жозеф Жейсон Намакеаха Момоа 1979 онд Хавайн арлын Хонолулуд төрсөн. Түүний өвөрмөц гадаад төрх  өвөг дээдэстэй нь холбоотой. Аав нь Хавайн арлын уугуул бол ээж нь ирланд, герман, энэтхэг цустай.

2. Тэр Хавайд төрсөн

Жейсон Хонолулуд гэрэл зурагчин ээж, уран зураач аав гэсэн тун уран бүтээлч гэрбүлд мэндэлсэн юм. Момоаг бага байхад нь аав, ээж нь салж, ээж нь хүүгээ Айова мужийн Норволк хотод авчирсан.

3. Тэр фото модель байсан

"Baywatch" кинонд тоглохоосоо өмнө Момоа бүтэн нэг жил фото модель байлаа. 1999 онд "Хавай арлын шилдэг модель" хэргэм хүртэж байв.

4. Тэнгисийн биологч, аврагч байсан

Дунд сургуулиа төгсөөд Жейсон Айовагийн коллежид тэнгисийн биологчийн мэргэжлээр суралцсан. Энэ мэргэжлээрээ Колорадогийн их сургуульд диплом хамгаалсан юм. Оюутан байхдаа наран шарлагын газар аврагч хийж, дэлгүүрт ажиллаж байлаа. Тэр маш их аялдаг. Парист уран зургийн эрдэмд суралцаж, Түвдэд буддизмын ухаанд суралцсан.

5. Гэхдээ тэр ээжийн эрх хүү

Жейсоны ээж хүүгээ улаан хивсний ёслол болон энд тэндхийн ярилцлагад нь байнга дагаж явдаг. Инстаграм хуудас нь ээжийнх нь зургаар дүүрэн. "Намайг хүчтэй эмэгтэй, өрх толгойлсон ухаалаг эмэгтэй өсгөн хүмүүжүүлсэн. Би түүнээс их юм сурсан" гэж Момоа бичиж байв.

6. Тэр маш өндөр

Тодруулж хэлэхэд 1 метр 93 сантиметр. "Хаадын тоглоом" киноны дүр сонгон шалгаруулалтын талаар тэр "Өндөр, том биетэй хавай эр гарч ирээд ална, тална гээд хашгарахад найруулагч нар битгий хэл тэнд байсан бүх хүн айсан" гэж ярьж байв. Тэр шалгаруулалт дээр Момоа Шинэ Зеландын хака бүжиг хийсэн.

7. Жинхэнэ эр хүн

Зүүн хөмсгөн дээрх сорви нь гоёл чимэглэл биш, зодооны шарх юм. 2008 онд Холливудын Bird Cafe-д болсон зодооны  үр дүн.

8. Сайн нөхөр, сайн аав

Тэд 2005 онд танилцсан. Гэрлэлтээ 2017 онд л батлуулсан ч тэд 11 настай Лола охин, 10 настай Накоа-Вулф гэсэн 2 хүүхэдтэй. Түүний эхнэр Лиза 52 настай. Лизагийн охин 30 настай жүжигчин Зои Кравиц ч түүний хүүхэд.

9. Тэр эх оронч, экологийн төлөө тэмцэгч

2015 онд Момоа Хавайн гэгээн уул Мауна-Кеад зочид буудал барих шийдвэрийг эсэргүүцэн, хөдөлгөөн өрнүүлж байв. Энэ оны дөрөвдүгээр сард Момоа долоон жил ургуулсан сахлаа хуссан. Үүгээрээ тэр далай тэнгисийг цэвэрлэх, хуванцар эдлэлээс татгалзахыг уриалсан юм.

10. Тэр Гиннесс шар айрагт дуртай

Жейсон шар айрагт маш дуртай. "Хаадын тоглоом" кинонд тоглохын тулд тэр шар айраг, пиццагаар жингээ нэмсэн гэдэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top