ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 04

Өнөөдөр 2019.8.4. Ням гараг / Билгийн тооллын 4

Намрын тэргүүн хар бичин сар
Нэг цагаан мэнгэтэй харагчин тахиа өдөр

 

  • Наран ургах шингэх: 5.33-20.21
  • Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Сансар

Энэ өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top