ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд, мал арвижна

2019 оны 08 сарын 05

Намрын тэргүүн хар бичин сарын есөн улаан мэнгэтэй хөх нохой өдөр

  • Аргын тооллын: 2019.8.5, Даваа гараг
  • Билгийн тооллын: 5
  • Наран ургах шингэх: 5.34-20.19
  • Үс засуулбал: Эд, мал арвижна
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top