34 настай Мэйбет Эспиноз, 36 настай Хектор Видал нарын болзоо эмгэнэлт явдлаар төгсжээ. Энэ явдал Перугийн Куско хотод болсон бөгөөд хосууд шөнийн клубт үдшийг өнгөрүүлээд замдаа гүүрэн дээр түр саатсан аж. Гүүрний хашлага дээр бүсгүй нь сууж, залуу нь урд нь зогсон үнсэлцэж байсан тэд гэнэт тэнцвэрээ алдан унасан байна.
Тэд 15 метрийн өндрөөс явган хүний зам руу унажээ. “MailOnline”-д мэдээлснээр бүсгүй газар дээрээ нас барсан бол залуу эмнэлэгт нас барсан байна. Тэдний сүүлчийн мөч гудамжны камерт бичигдэж үлджээ.
Сэтгэгдэл ( 0 )