
БНСУ-ын алдарт “No Brand” Монголын зах зээлд нэвтэрч, франчайзын гэрээ байгуулжээ. Улмаар энэ онд Улаанбаатар хотноо эхний гурван дэлгүүрийг нээхээр байна.Бүтээгдэхүүний үнийг бага байлгах бодлогоороо энэхүү сүлжээ дэлгүүр бусдаас ялгардаг. Одоогийн байдлаар тус дэлгүүр 250 сүлжээ дэлгүүртэй. Хэдийгээр Филиппин улсад 2019 онд нээсэн боловч 2026 оны сүүлээр сүлжээ дэлгүүрийг хаах төлөвтэй байна.
Чухал хэрэгцээтэй бараа бүтээгдэхийг бусдаас хямдаар үнийн өрсөлдөх чадвартай байхыг чухалчилдаг энэ брэнд ийнхүү Монгол Улсад нэвтрэх гэж байна. Одоогоор уг франчайзын эрхийг “Алтай холдинг” авсан бөгөөд “Скай Хайпермаркет”-ын дэд бүтцийг ашиглан байгуулах мэдээ цацагджээ.

Сэтгэгдэл ( 0 )