Яармагийн гүүрний нүхэн гарц ҮЕРТ АВТЛАА

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 06 сарын 09

Өчигдөр оройноос үргэлжлэн орсон борооны улмаас нийслэлийн хэд хэдэн байршлууд үерт автаад байна.

Тухайлбал, Хан-уул дүүрэгт байрлах Яармагийн шинэ гүүрний нүхэн гарц үерт автаж, автомашины зорчих хөдөлгөөнд саад учруулсаар байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор өчигдрөөс эхлэн хөрсний ус соруулах машинаар хуримтлагдсан усыг соруулсан боловч одоогоор үр дүнд хүрээгүй байгаа юм.  

Яг одоо гүүрийг хариуцсан албаныхан болон гүүрийг барьж байгуулсан "Хятадын Төмөр замын 20-р групп товчоо" корпорацийн төлөөллүүд тус газарт ажиллаж байна. Тэдний зүгээс нүхэн гарц усанд автсан нь ус зайлуулах хоолойд лаг шавар ихээр хуримтлагдсантай холбоотой гэх тайлбарыг өгсөн юм.

Энэхүү гүүрний хувьд 2018 онд ашиглалтад орсон бөгөөд 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төсөв өртгөөр "Хятадын төмөр замын хорьдугаар групп товчоо" ТӨК ажлыг гүйцэтгэж, зөвлөхөөр Монгол, Германы хамтарсан компани ажилласан байдаг. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.77.27) 2025 оны 03 сарын 13

Угаасаа ус зайлуулах хоололй байхгүй юм бишү. Жоохон бороо орсон ч ингээл бж бдаг ш дэ

1  |  0
Zochin(202.9.46.197) 2025 оны 03 сарын 13

Tootsoo sudalgaa muu,meregjildee ynench bish,mungunii tuluu humaslagchid muu heleh yg oldohgyi yum

1  |  0
Nn(59.0.76.149) 2025 оны 03 сарын 13

Us syvgaa xavar tseverlej boldgv myy

1  |  0
Иргэн(103.10.23.146) 2025 оны 03 сарын 13

Нөхдүүд ийм л юм хийнэдээ хайран өмч хөрөнгө

1  |  0
Иргэн(103.10.23.146) 2025 оны 03 сарын 13

Нөхдүүд ийм л юм хийнэдээ хайран өмч хөрөнгө

1  |  0
Close menu