“Мөнгөн гүүр” эмнэлэгийн Эрүүл мэндийн даатгал хариуцсан статистикч эмч Ц.Өлзийдэлгэртэй тус эмнэлгийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний талаар ярилцлаа.
-“Мөнгөн гүүр” эмнэлэг хэзээнээс эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлж эхэлсэн бэ?
Хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээнд
Өндөр өртөгт оношилгоо, шинжилгээнд MRI, CT, Ходоодны дуран, Зүрхний эхо зэрэг хамрагддаг.
Амбулаторийн үзлэг, оношилгоо, яаралтай тусламж үйлчилгээ, хөнгөвчлөх тусламж үйлчилгээ, эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээнийнүүд нэмэгдэж, өргөн хүрээтэйгээр даатгалд хамрагдаж байна.
-"Мөнгөн гүүр" эмнэлгийн ачаалал ямар байна вэ?
-Манай эмнэлгийн ачаалал ер нь их байна.
Өндөр өртөгтийн оношлогоо шинжилгээ тухайлбал MRI, CT хийлгэх үйлчлүүлэгч их ирж байна. “Мөнгөн Гүүр” эмнэлгийн MRI, CT, Дижитал рентген лаборатори 24 цагаар ажилладаг. Аймаг, дүүрэг, бусад томоохон эмнэлгүүдээс 13А маягтаар онош тодруулахаар явуулж байгаа үйлчлүүлэгч MRI, CT-д хамрагдахдаа урьдчилан дугаар авч үйлчлүүлж байна. Өдөрт дунджаар 40-50 хүн үйлчлүүлж байна.
Хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгч гэхэд сард дунджаар 180-200 гаруй байна.
-Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг хүмүүст л эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт үзүүлдэг үү?
-Тийм ээ. Эрүүл мэндийн даатгалын хуулинд Монгол Улсын иргэн бүр заавал албан журмаар даатгуулна гэсэн хуулийн заалтыг үндэслэн эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сүүлийн 5 жил тасралтгүй төлсөн үйлчлүүлэгчдэд даатгалын хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлж байна.
Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үйлчлүүлэхэд, ялангуяа хувиараа даатгалын шимтгэл төлдөг ажилгүй, оюутан, малчин зэрэг хүмүүсийн шимтгэл төлөлтийг шалгахад ихэвчлэн 2016-2017 оны шимтгэл төлөлт гарч ирэхгүй байгаа ба хувь хүн өөрөө төлсөн гээд байдаг үйлчлүүлэгч өөрөө очоод шимтгэл төлсөн гэсэн баримтаа авчирч өгч байна, огт төлөөгүй хүмүүсийн шимтгэлийг нөхөн төлүүлж байна.
-Зарим иргэд сүүлийн дөрвөн жил даатгал төлчихөөд тав дахь жилдээ буюу түрүү жилийнхээ нэгдүгээр сараас шимтгэл төлөөгүй байлаа гэхэд заавал нөхөн төлбөр хийгдэх үү. Яаж хөнгөлөлттэй үйлчилгээ авах вэ?
-Одоогийн байдлаас харахад шимтгэлээ төлөөгүй хүмүүс маш олон байна. Дунд нь тасалчихсан, эмнэлгээр тэр бүр үйлчлүүлдэггүй байсан тул хойш тавьсан, эсвэл шимтгэлээ өөрөө төлдөг байснаа тасалдуулсан гэх зэрэг шалтгаан байна. Ийм тохиолдолд нөхөн төлөх шаардлага зайлшгүй үүснэ. Үүнийг тайлбарлахад үйлчлүүлэгчдийн зарим нь эсэргүүцэж, үл ойлголцол үүсэх үе байна. Тиймээс эмнэлэгт хандахдаа хувь хүн өөрөө үүн дээр анхаарал хандуулах нь чухал байна.
-Эрүүл мэндийн даатгал төлөөгүй гэж санхүүжилт өгөхгүй тохиолдол гарах мөн шимтгэл төлсний дараа нөхөн санхүүжилт олгож байна уу?
Эрүүл мэндийн даатгалын одоогийн мөрдөж байгаа систем дээр нөхөн төлбөр гэдэг зүйл байхгүй. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар үүнийг эргэж харах ёстой гэж харагддаг.
Эрүүл мэндийн даатгалын программд сүүлийн 5 жилийн шимтгэл тасралтгүй төлөгдөөгүй бол автоматаар санхүүжилтийг олгохгүйгээр 0 дүнгээр оруулсан байгаа. Энэ үйлчлүүлэгчээс 2016-2017 онуудад шимтгэлээ төлсөн хүмүүс байгаа гэтэл даатгалын шимтгэл төлөлтийг шалгах сайтад гарч ирэхгүй өөрсдөө харъяа дүүрэгээсээ төлсөн баримтыг авчирч байна.
Иргэн эрүүл мэндийн даатгалд хамрагдахын тулд ямар бичиг баримт бүрдүүлж, хэнээс зөвлөгөө авч, хөнгөлөлт эдлэх вэ?
-Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сүүлийн 5 жил өөрөөр хэлбэл 2016-2021 оны шимтгэлээ бүрэн төлсөн байх ёстой. Тэгсэн тохиолдолд ямар ч эмнэлгээр хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхтэй.
-Та “13-ын А” маягтын талаар тайлбарлаж өгөөч?
-Бид “13-ын А” маягтыг яагаад шаарддаг вэ гэдгийг эхлээд тайлбарлая. Энэ маягтыг хийж өгч байгаа эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч онош тодруулах зорилгоор шатлал алгасаж юм уу, аймаг, дүүрэг, нарийн мэргэжлийн эмч, хувийн томоохон эмнэлгүүд, клиникийн эмнэлэгт ханддаг. Тийм болохоор “13-ын А” маягтыг бид шаарддаг. Онош тодорхой байх хэрэгтэй, шинжилгээний хариуг дэлгэрэнгүй бичсэн байх ёстой. 13 А маягтанд хийгдсэн шинжилгээний талаар ямар ч мэдээлэлгүй ирүүлж байна. Гэтэл тухайн үйлчлүүлэгчийн оношийг тодруулах шинжилгээнд оруулахад өмнөх үйлчлүүлсэн эмнэлэг дээр ямар шинжилгээ хийгдээд тодроогүй, ямар өвчнийг сэжиглээд явуулж байгаа вэ гэх зэрэг мэдээллүүдийг олж харахад хүндрэл учруулдаг .
-Бичиг баримтын хувьд шаардлага хангаагүй ирсэн иргэд үйлчилгээ авч чадахгүй буцах тохиолдол байдаг уу?
-Өрхийн эмнэлгээс “13-ын А” маягт ирж байгаа тохиолдолд шаардлага хангахгүй байна гэж үзэж байгаа. Өрхийн эмнэлэг нарийн мэргэшсэн эмнэлэг биш.
-Амбулаторийн үзлэгт эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт үзүүлэх үү?
-Амбулаторийн үзлэгийг эрүүл мэндийн даатгалаар үзэж байгаа. Нэг удаагийн үзлэг 14 мянган төгрөг. Амбулаторийн үзлэг, оношилгоо нийлсэн 53 мянган төгрөгийн багцын сонголт мөн бий. Эмчийн хоёр удаагийн үзлэг, мөн ямар нэгэн шинжилгээ хийлгэх боломж олгох гэх мэтээр зохицуулсан үйлчилгээний багц юм.
-Эрүүл мэндийн даатгалаар нэгдүгээр сард хөнгөлөлт авсан тохиолдолд хоёрдургаар сард нь хөнгөлөлт авч болох уу? Ер нь жилд хэдэн удаа эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт авах боломжтой байдаг вэ?
Архаг өвчтэй эмийн эмчилгээ хийлгэж байгаа үйлчлүүлэгчийн хувьд болно.Сар дотор нэг оношоор 2 эмнэлэгт хэвтсэн тохиолдолд эхний эмнэлэгт хэвтсэн санхүүжилтийг чанаргүй тусламж үйлчилгээ үзүүсэн учир гээд олгохгүй хасч байгаа. Харин тасгаар мэс заслын эмчилгээ хийлгэсний дараа шарх идээлэх ч юм уу, ямар нэгэн шалтгаанаар дахин хэвтсэн тохиолдолд даатгал хөнгөлөгдөхгүй, эрүүл мэндийн даатгалаас олгогдохгүй байдаг.
Хуучин 28-р тогтоолоор бол иргэн хүн жилдээ 2 сая төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдлэх ёстой байсан. Одоо харин 3-р тогтоолд тусгахдаа лимит заагаагүй буюу иргэн жилд хэдэн ч төрлийн үйлчилгээ, хэдэн ч төгрөгийн эмнэлгийн тусламж авч болохоор заасан байгаа. Тэгэхдээ сар дотор нэг оношоор давтан хэвтэж болохгүй хасагдаж байна.
-Шинэчлэгдсэн тогтоол иргэдэд илүү хэрэгтэй, хүртээмжтэй болж өөрчлөгдсөн гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай 3-р тогтоолоор суурь тариф,өртгийн жин нэмэгдсэнээр иргэд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үйлчилгээ авахад олон давуу тал, ач холбогдол бий болсон. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас тогтоолыг хэрэгжүүлэх баримтлах журмаа эргэн харах зарим зүйлд өөрчлөлт хийх маш тодорхой болгох хэрэгтэй.
Жишээлбэл, анхнаасаа эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг хувиараа төлдөг байсан иргэдийг сүүлийн таван жил заавал түүнийгээ төлсөн байх ёстой гэсэн заалт оруулж өгөх хэрэгтэй юм шиг харагддаг. Шимтгэл төлсөн эсэхийг сайт руу хандаад шалгаад үзэхээр өмнөх онуудын төлөлт харагдахгүй байдаг.Гэтэл эрүүл мэндийн даатгалын цэнхэр дэвтэр дээр нь төлчихсөн байдаг. Ийм тохиолдол эмнэлэг, үйлчлүүлэгч хоёрыг үл ойлголцолд хүргэх нь тохиолдлууд гардаг. Тиймээс Эрүүл мэндийн даатгалтай холбоотой программаа ХУР системээсээ татан авалт хийж, баяжуулах гэх мэтээр тодорхой болгох хэрэгтэй нь өдөр тутамд ажиглагддаг.
-Заавал таван жил гэхгүй дөрөв дэх жил рүүгээ орж байгаа хүмүүс хөнгөлөлт эдлэх боломжтой юу?
-Заавал таван жил гэсэн шаардлага тавьж байгаа. 2016-2021 оны шимтгэлийг заавал төлсөн хүнд манайх даатгалын хөнгөлөлт эдлүүлнэ. Ийм асуудал ихэвчлэн өөрөө шимтгэл төлдөг, ажилгүй, эсвэл оюутан, малчин хүмүүс дээр ихэвчлэн гарч байна.
-Төр ямар хүмүүсийн эмчилгээг төр хариуцдаг тал дээр та нэмэлт мэдээлэл өгч болох уу?
Иргэний хариуцан төлөх төлбөрөөс чөлөөлөгдөх буюу төр хариуцах иргэд дараахи иргэд байна. Үүнд,
-Төлбөрийн 15-30 хувь төлнө гэдэг нь юу гэсэн үг юм бол? Ямар үйлчилгээнд 15- 30 хувийн төлөлт хийгддэг вэ?
-Иргэний хариуцан төлөх төлбөрөөс чөлөөлөгдөх буюу төр хариуцах иргэдээс бусад үйлчлүүлэгч ЭМДҮЗөвлөлийн 3-р тогтоолд заасны дагуу эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтийн тарифын хэвтэн эмчлүүлж байгаа тохиолдолд 15 хувь, өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээнд 30 хувийн хамтын төлбөрийг иргэн өөрөө төлөх болно.
-Мэдээлэл хүргэсэн танд баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )