“Мөнгөн гүүр” эмнэлгийн "Урьдчилан сэргийлэх төв"-ийн нээлт өнгөрсөн баасан гарагт /2021.12.17/ боллоо.
Тус эмнэлэг нь 100 ортойгоор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд яаралтай тусламжийн 24 цагийн үйлчилгээ үзүүлж, нарийн мэргэжлийн бөөр, ходоод тайрах зэрэг мэс засал, гэмтэл согогийн эмчилгээний үзлэг, хэвтэн эмчлүүлэх, зүрх судасны эмчийн үзлэгийг иргэддээ үзүүлдэг. “Мөнгөн гүүр” эмнэлгийн хамт олон 2021 онд 11 мянга гаруй хүнд урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээ хийжээ.
Урьчилан сэргийлэх үзлэг бол өвчнийг эрт илрүүлэх, эмчилгээнд маш чухал үүрэгтэй. Тиймээс "Мөнгөн гүүр" эмнэлэг урьдчилан сэргийлэх төвийг байгуулж, үйлчилгээгээ түргэн шуурхай, хүртээмжтэй болгох нөхцөлийг бүрдүүллээ.
“Мөнгөн гүүр” эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал М.Алтанхуяг: Хүн жилдээ 1-2 удаа заавал урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстой байдаг. Тэр нь нас насны ангиллаараа гарчихсан байдаг.
Тамхи татдаг, 35-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс урьдчилан сэргийлэх шинжилгээ өгч байх ёстой. Энэ нь уушгины спирометрийн шинжилгээ өгч байх ёстой. Энэ нь уушгины архаг бөглөрөлт өвчнөөс сэргийлэх гол түлхүүр болж байдаг. Дээр нь Монгол Улс маань далайн түвшнээс дээш 1500 метрийн өндөрт байдаг. Хүчилтөрөгчийн сийрэг бүсэд байдаг. Үүнтэй уялдаад амьсгалын болон зүрх судасны өвчлөл их байдаг. Зүрх судасны өвчлөлтэй холбоотойгоор нас баралтаар дэлхийд тэргүүлж байх жишээтэй. Тэгэхээр өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эрт үед нь илрүүлэх нь ач холбогдолтой юм аа гэдэг ойлголтыг өгөх, иргэддээ урьдчилан сэргийлэхийг үзүүлснээр өвчнийг эрт илрүүлж, ирээдүйд гарч болзошгүй санхүүгийн болон бусад эрсдэлээс сэргийлж чадна шүү.
“Мөнгөн гүүр” эмнэлгийн "Урьдчилан сэргийлэх төв"-ийн эрхлэгч Ж.Батчимэг: Төрөлжсөн нарийн мэргэжлийн лавлагаа тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг маань үндсэн хоёр чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг.
Нэгдүгээрт бид нийгмийн эрүүл мэнд рүү хандаж, тусламж үйлчилгээ үзүүлдэг бол нөгөө нь өвчний улмаас эмнэлэгт ирж байгаа хүмүүст төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэгийг хийдэг.
Урьдчилан сэргийлэх төв бий болсноор нийгмийн эрүүл мэнд рүү чиглэсэн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд чиглэнэ. Эрүүл мэндийн боловсролыг олгох тусдаа төв бий болж байгаа юм.
Энэ төв бий болсноор ямар давуу талбай вэ гэхээр өвчний улмаас амбулториор үйлчлүүлж байгаа өвчитнүүд дээр эрүүл бүлгийн хүмүүс очиж, ачаалал, дараалал үүсгэхгүйгээр, хоёр тусдаа тав тухтай орчинд эмнэлгийн тусламж үйлчилгээг авдгаараа давуу талтбай.
Мөн тус эмнэлэг иргэдээс урьдчилан сэргийлэх багц шинжилгээнүүдийг авч байна. Урьдчилан сэргийлэх төвтэй болсноор иргэдийн цагийг хэмнэж, түргэн шуурхай үйлчлэх, өвчний эрт илрүүлэх боломжтой болж байна.
Сэтгэгдэл ( 0 )