"Тост, Тост бумба" үндэсний хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байна. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэл Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авсан УИХ, Засгийн газрын тогтоолууд, хилийн заагийг тогтоосон талаар илтгэл тавилаа.
Тэрбээр "2016 оны 1 дүгээр сарын 24-26-нд УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг бид хоёр Гурван тэс суманд ажиллаж байсан. Тэр үед нутгийн иргэд амьдралыг нь тэтгэж байдаг Тост, Тосон бумбын нурууны усны судлын эко тогтолцоог танилцуулж, тэр хэсгийг хамгаалж өгөхийг хүсч байсан.
Үүнийг шинжлэх ухааны үгээр тайлбарласан Байгаль орчны Нарийвчилсан үнэлгээнд юу гэж бичсэн байдгийг "Сауд гоби коэл транс" ч, Засгийн газар ч, Ашигт малтмал газрын тосны газар ч, шүүх ч мэдэж байгаа.
Говийн нэн ховор усыг авч үлдэхийн тулд УИХ авч үлдэх шаардлагатай гэж үзэн тухайн үед зорьсон юм. Тэр үед Тост, Тосон бумбын нурууны орчинд нэлээд олон уул уурхай ажиллаад эхэлчихсэн, Олон овоотын гол горхи ширгэчихсэн, Ноён уулын орчим уул уурхайн үйл ажиллагаанаас бэлчээрээ булаалган дайжсан маш их хар сүүлт, янгир Тостын нуруунд ирсэн байсан.
Бид бүх мэдээллийг авч, судалгаа явуулсны дүнд нийтдээ 896527.44 га газрыг Улсын тусгай хамгаалалтын газар оруулах тогтоолыг УИХ-д өргөн барьсны дагуу 2016 оны 4 дүгээр сарын 14-нд батлагдсан. Бид тогтоолын хавсралтдаа маш олон хуудас бүхий үндэслэл, тайлбар, мэдээлэл хавсаргасан байсан.
Тусгай хамгаалалтад ингэж авсан тогтоол батлагдсанаар усны урсацын зам дээр байрласан уул уурхайн лицензийг цуцлах ёстой болсон. Лицензүүдийг цуцлах бүрэн үндэслэл байгаа. Олон лицензүүд цуцалж нөхөн олговор өгөх ёстой байсан. Гэтэл нөхөн олговор авах болзлыг хангах компани бараг байгаагүй. Тусгай зөвшөөрөл авсан компаниуд нөхөн олговор авахын тулд татвар төлсөн, зардал гаргасан, хуулиа дагасан гэдгийг батлах ёстой байдаг. Тухайн үед 10 гаруй Ашиглалтын лицензтэй компаниуд байсанд нэгэнд нь ч олгогдоогүй байх ёстой.
“Сауд гоби коэл транс” компани нөхөн олговор авах болзлыг хангаагүй компаниудын дотор байсан. Яагаад гэвэл нэлээд олон хууль зөрчсөн байсан. Гэтэл Ж.Каплагаас 2 сая ам.доллараар худалдаж авсан лицензийнхээ мөнгийг Засгийн газраас гаргаж авч чадахгүй болохоо мэдэнгүүтээ ухаж олж авахаар шийдсэн байж болзошгүй гэх сэжиг гарч ирж байгаа.
УИХ-ын тогтоол биелэгдээд, тэр олон компаниудын лиценз цуцлагдаж байхад, яагаад ганцхан компанийн лиценз үлдээд ашиглалтад нь зөвшөөрөгдөөд явчихав аа гэдэг сонирхолтой дүр зураг гарч байгаа юм. Хичнээн улс төржих хүсэлгүй байлаа гэсэн ч хүссэн хүсээгүй улс төртэй ямар нэг байдлаар холбогдоод ирдэг.
Анх лиценз олгохоор зураг зүйн шүүлт хийлгэхэд хэд хэдэн "давхцалтай" гэж гарсан байдаг. Энэ "давхцалтай" гэсэн тэмдэглэгээтэй бичгээ бариад Ашигт малтмалын газарт 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр очиход нь нэг өдрийн дотор буюу маргааш нь үнэт цаасыг нь хэвлээд, А зөвшөөрөл өгчихсөн байдаг. Үүнээс харахад улс төр яримааргүй байсан ч улс төр яригдаж эхэлж байгаа юм. Яагаад гэвэл УИХ-ын сонгууль болоход сар гаруйхан хугацаа үлдчихсэн, улс төрийн намууд ид хандиваа авдаг үе байсан. Тиймээс магадгүй Тост, Тосон бумбын нуруу улс төрийн сонгуулийн хандивт явчихсан байж магадгүй гэж маш их сэжиглэж байгаа. Тийм учраас энэ хачирхалтай зүйлийг Монгол Улсын шүүх дээр гэрчилж байсан. Ганцхан өдрийн энэ үйлдэл илт авлигын шинжтэй байна гэж маш дэлгэрэнгүй тайлбарлаж байсан.
Энэ мэт нэг өдрийн үйлдэл, дэс дараалан хууль зөрчсөн үйлдлүүдээс харахад, энэ компани Засгийн газраас нөхөн олговор авч чадахгүйгээ мэдээд Б.Чойжилсүрэн эрх мэдэлтэй буюу Сангийн сайд байх үедээ өөрийнхөө сонирхолд байгаа талбайгаа тусгай хамгаалалттай талбайн хилийн заагаас гаргаж авсан байна. Энэ бол эхнээсээ дуустлаа сонирхлын зөрчил гүн орсон асуудал. Ийм гүн гүнзгийн сонирхлын зөрчилтэй уурхайг бид зөвшөөрөх юм бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр эрүүл газар үлдэхгүй болтлоо сонирхлын зөрчилд идэгдэнэ.
Ийм учраас бид энэ удаад, "Уучлаарай Б.Чойжилсүрэн, чи алдаа гаргажээ. Чи уучлалт гуйгаад, хөрөнгөө татаж ав. Чи Ж.Каплад хууртаж хэрэггүй газар худалдаж авч. Каплагаасаа мөнгөө олж ав. Монголын төрөөс чи юу ч олж авах хууль зүйн үндэслэлгүй юм байна. Тэр тусмаа газар нутаг, энэ их уснаас хороож байх ёс зүй чамд алга" гэж хэлмээр байна.
Би хүний ёсоор хэлье. Монгол хүн монгол хүндээ, монгол нутагтаа хайртай. Эх нутгийнхаа төлөө энэ төслөөсөө татгалзаж, буян болооч ээ гэж хэлмээр байна.
БИЧЛЭГ ҮЗЭХ
"Тост, Тосон бумба" хэлэлцүүлгийг "ТВ8" телевиз шууд дамжуулж байна.
Сэтгэгдэл ( 33 )
Yanhan
АРД ТҮМЭНДЭЭ ДОЛООН ТАТВАР ҮҮРҮҮЛЧЭЭД ӨӨРӨӨ АЛБАН ТУШААЛАА АШИГЛАЖ ЭХ ГАЗАРАА СҮЙТГЭЖ Л БАЙДАГ. МӨН ХАЧИН ХҮН ШҮҮ. ЭНЭ ЧОЙЖОО !!!!!!!
Aluurchin Choijilsuren !!!!!
чи яасан томюм бэ ийм олон хүн боли гээд байгаа юм бишүү энэ чинь олон хүний өмөч юм бишүү чи яагаад ганцараа эзэмших еостой юм бэ
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
энэ баалай авгай юу юм бэ байгаль орчны талаар юу ч мэдэхгүй байж хүний үгээр мэддэг юу шиг худлаа шаагаа лмуу оймсны авгай
Odoo ter ami aluulsan zaluugiin heregiin sejuur garch irj bna daa
чойжилсүрэнгийн гэрийн гадна очиж жагсая
mlhavgasumbreliin ar ger choijoogoos tsusan ushuu avah yostoi um b
НӨГӨӨ ТОСОН БУМБЫН НУРУУГ ХАМГААЛААД БАЙСАН ЗАЛУУГИЙН АМЬ НАСЫГ ЭНЭ ЧОЙЖИЛСҮРЭН АВСАН БАЙНА МУУ НОВШ
Саид баихдаа Лхагва сүм агсаны үгииг анхаарч арга хэмжээ авсан бол өнөөдөр ингэж дүр эсгэж суухгүи баисан. Энэ түүнии том алдаа бас нүгэл болсон Одоо Оюунгэрэл Чоижоотои үзэлцээд баигааг. Юу гэж оилгох вэ
Хулгайч нарт дээрэлхүүлсэн арчаагүй МАНай төр
hamag uul usgol murun shirgej,amitad ustaad bhad..ene mal bas nemerleed nutag oron ezeldeg yuvee.hurdan zailaachee
ymarch medleggui ,schunaltai Chojilsuren odoo dald orj uz. ESaid ene luivarchin gar aa uls toroos uter turgen zailuul.
choijilsvrengiin biznes . bayan gej yu baihav . turd shuraglan. .. ard tvmnii hurungu tusuv tonoj .. uul uurhai baigaliin baylag zarj tonoj deeremden hytaduudad zarj .. olson zopsooroo barilga barij .. gazar deeremden ... ard tvmenii halaas segserch bui ulugchin shvvdee .... . ene durbediig tseerlvvlj zaaval shoronjuulah yostoi . .
ene huuhen elbegiin tuslah baigaad elbegiin bandaashind havchuulagdaj ih hrald orj irsen ,kaplaagaas munguiig ni avalgiu yav uulsan humuus ene 2. odoo shunal choijoog kaplagaas mungu avsan geed baih yum yamar uchirtaianm be
Хувхай Чойжилсүрэн өөрийнхөө нутгийг ухаач. Аль аймгаас гарсан бол. Хөөрхий нэг залуу уйлаад ярихад нь даггад л уйллаа. НҮГЭЛ НЬ НҮДЭЭРЭЭ ГАРНА ДАА. МОНГОЛЧУУД ТЭВЧИЖНЭГ Л ӨДӨР ДЭЛБЭРЭХ ВИЙ
Эх дэлхий, эх нутаг гэж санамсаргүй хэлээгүй болтой гэж бодогдмоор хэлэлцүүлэг болж байх шиг санагдав.
Yag unen. Odoo bolno. Uurtuu ashigtai huuli batluulaad bi huuli zurchuugui gej yaridagaa l bolichih heregteishdee. Haraal idsen shunaliin dev bol Choijilsuren.
Яасан ханаж цаддаггүй Чойж вэ
uvsiin tsartsaanii nvvdel goviig svitgej bn doo
Хүчтэйн дэргэд хүчгүй нь хөөрхий гэдэг л болоод байна шүү дээ. Тосон бумбын нуруу Чойжилсүрэн бүхий л эрх мэдэлтний эзэмшилд орчихсон л хэрэг.
маш их хар сүүлт, янгир Тостын нуруунд ирж хорогдсон байсан маш их хар сүүлт, янгир Тостын нуруунд ирж хоргодсон юм уу үхэж хорогдсон юм уу аль нь юм бэ
Баялаг бүтээж чадахгүй мэдэхгүй бж мангар массыхаа толгой дээр насаараа сандайлах сонирхолтой улстөрчийн үг бна.....чойжилсүрэн мөнгөтэй бж цадтал нь өгөөд ажилахгүй дээ...энгийн жижиг бизнесмэнүүд мөлжүүлээл ажилладаг новшийн улс болцон шүү дээ
Үнэн ялнаа. Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургана гэдэгсэн
Чойжилсүрэн чинь оронд чинь алчихна шүү гээд л яриад сууж байдаг улайрчихсан адгуус байна лээ ш дээ
Ene ulsad tur ezen gej daan ch algaa. Choijilsuren gedeg ene uwaigui nuhruus yund ni aigaad baidag yum boldoo. gazar nutgaa hamgaalaach ee
t,bumbaas zailaacheee