Төрийн ордонд яг одоо “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, “Эрс шинэчлэл" хөдөлгөөн, “Уугуул хөдөлгөөн” ТББ-ууд хамтран зохион байгуулж буй "Тост, Тосон бумба" үндэсний хэлэлцүүлэг үргэлжилж байна. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, УУХҮ, БОАЖЯ зэрэг төрийн байгууллагууд, 40 орчим иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, орон нутгийн иргэдээс гадна "Сауд Гоби Коэл Транс" компанийн төлөөлөл 15 хүн багтсан 150 гаруй хүн оролцож байна.
Энэ үеэр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн иргэн, малчин Ч.Цогтбаатарын байр суурийг сонирхлоо.
-Та сум, орон нутгаа төлөөлж хэлэлцүүлэгт оролцож байна. "Тост, Тосон бумба" үндэсний хэлэлцүүлгээс яг ямар үр дүн хүлээж байна вэ?
-Нутгийн бид зургаан жил тэмцэж байна. Өнөөдрийнх шиг ингэж олон нийтийн анхаарлыг татаж, өндөр авч байсангүй. Энэ удаагийн тэмцэл, хэлэлцүүлгээс олон нааштай үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. Эрх мэдэлтэй, төр засгийнхан хуулиа биелүүлээсэй гэж хүсэх байна. Тэр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн тусгай лицензийг нэн яаралтай цуцлах шаардлагатай.
Үнэнийг хэлэхэд, бүх зүйл хууль, журмын хүрээнд л байх ёстой. Бид байгалиа хамгаалах чиглэлээр үгээ хэлдэг. Өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалахын төлөө явж байсан. Гэвч бидний эсрэг мөнгөтэй, хүчтэй хүмүүс байдаг. Тэд үнэхээр түрэмгийлж ирсэн. Одоо болно л гэж хэлэх байна.
-Өнөөдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд нөхцөл байдал ямар байгаа вэ. Нутгийн иргэд болох та нарт ямар хор уршиг учраад байна вэ?
-Ерөөсөө л ундны цэвэр усгүй боллоо. Тэр Тост, Тосон бумбын нуруунд амьдарч байгаа ан, амьтан бүгд усгүй боллоо. Усгүй болно гэдэг л хэцүү байна. Түүнээс ганцхан Б.Чойжилсүрэнтэй тэмцээд байгаа юм биш. Хамгийн гол нь ус шүү дээ. Нутгийн зон олон, бидний ирээдүй цаашид яаж, хэрхэн амьдрах болж байна.
Гурвантэс сумын нутаг дэвсгэрт нэмж таван уурхай үйл ажиллагаа явуулна гэж сонссон. Үүнийг төр, засгийнхан анхааралдаа авч, цаашид дахин уул уурхайн үйл ажиллагаа явуулахгүй байх тал дээр бүхий л арга хэмжээгээ авах шаардлагатай. Үнэхээр хэцүү байна шүү дээ.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913