Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа “Сауд гоби коэл транс” ХХК-ийн Баянтэсийн уурхайтай холбоотой асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2019.08.12/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү болон хууль хяналтын байгууллагын удирдлагуудтай уулзаж, дээрх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шуурхай байдлаар хэлэлцүүлэх чиглэлийг өгөөд байна.
Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Л.Энхболдоос сэтгэгдлийг нь сонслоо.
Л.Энхболд “Тост, Тосон бумбын нурууны асуудлаар би Монгол Улсын Ерөнхий сайдад хүсэлт хүргүүлсэн байгаа. Тус нурууг байгалийн нөөцийн тусгай хамгаалалтад авахдаа дөрвөн үндэслэлийн гурвыг нь авч хэлэлцээгүй байдаг. Тийм учраас Тостын нурууны хилийн зурвасыг шинээр тогтоох хүсэлтээ тавьсан. Хариу ирэх хуулийн хугацаа болоогүй байна. Тост, Тосон бумбын нурууны асуудлаар хоёр ч удаа хэлэлцүүлэг хийгээд байна. Ерөнхий сайд энэ асуудлаар холбогдох сайд, дарга нарыг дуудаж уулзаж, ирэх гурав дахь өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх чиглэл өгсөн” гэдэг хариултыг өглөө.
ШУУД:
Сэтгэгдэл ( 5 )
Л.Энхболд 370К тонн нүүрсний хулгайн араас жоохон дуугараад бсн Ж.Мөнхбат, ЭТТ -н хуучин захирал Ариунболд ,Ажнай Батэрдэнэ, ТТ хк Сэддорж нараас хэдэн төгрөг авчихаад таг дуугай болчих оо юу
маш зөв газар ухахаа больлцгоо увс аймгийн байгаль хамгаалагчид
mandahbayr ih mungutei nowsh ymdaa buhniig uuriinhuu gart urwuulj chadaj bnshuu songuuliin daraa chi hen ch bishshuu
uls orondo tatvar tolood zui esoor n ashiglah geheer end tendees niiled boochih ymaa bolohguishtee ta nar gadniihnig oruulah geed baigaag chin medej bna
Анхнаасаа ажилааа сайн хийгээгүй байж араас нь есөн шидийн юм хийгээд эцэс төгсгөлд нь нэгнийгээ шантаажилж нэг хүний бохир ажлыг дэмжиж нэр төр олох гэсэн заваан юмнууд