Намрын тэргүүн хар бичин сарын найман цагаан мэнгэтэй хөх бич өдөр
- Аргын тооллын: 2019.8.15, Пүрэв гараг
- Билгийн тооллын: 15
- Наран ургах шингэх: 5.47-20.05
- Үс засуулбал: Өлзийтэй сайн
- Барилдлага: Үл зохилдох
- Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.
Сэтгэгдэл ( 0 )