ДОРНЫН ЗУРХАЙ: Эм засал болон бэрийн үйлд сайн

2019 оны 08 сарын 21

Намрын тэргүүн хар бичин сарын хоёр хар мэнгэтэй цагаан бар өдөр

  • Аргын тооллын: 2019.8.21, Лхагва гараг
  • Билгийн тооллын: 21
  • Наран ургах шингэх: 5.55-19.56
  • Үс засуулбал: Өвчин ирнэ
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/. Эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top