Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, АДРА Монгол олон улсын байгууллага хамтран "Бэлчээрийн зохистой менежмент, нарийн ба нарийвтар ноост хонины үржлийн асуудал" уулзалт хэлэлцүүлэг /2019.08.14/ болсон.
Хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн нэг асуудал бол нарийн болон нарийвтар ноост хонины үржил, селекцийн ажил, хонины ноосны чанар. АДРА олон улсын байгууллагын Азийн бүсийн хөтөлбөрүүдийн дарга Брэндон Ирвин нь хонины үржлийн мэргэжилтэн бөгөөд энэ чиглэлээр олон жил судалгаа хийж байгаа юм. Тэрбээр энэ оны долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 2-нд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж, нарийвтар ноост, мах-ноосны чиглэлийн "Орхон", мах-ноосны чиглэлийн жигд нарийн ноост "Хангай" үүлдрийн хонины онцлогийг Шинэ Зеланд, Австралийн Меринос үүлдрийн хоньтой харьцуулан судалсан байна. Уг судалгааныхаа үр дүнгийн талаар хэлэлцүүлэгт оролцогчдод танилцууллаа.
Дэлхийн хэмжээнд 1-1,5 тэрбум толгой хонь байна. Олон улсад хонины аж ахуйгаараа БНХАУ тэргүүлдэг бөгөөд 180 сая толгой хоньтой. Үүний дараа Австрали, Африкийн орнууд, Иран улс ордог. Австрали улсад нийт хонин толгойн 6 хувь нь байгаа бөгөөд дэлхийн ноос үйлдвэрлэлийн зах зээлийн 20 хувийг дангаараа хангаж байна. Монгол Улсад дэлхийн хонин толгойн 3 орчим хувь байгаа боловч дэлхийн ноос үйлдвэрлэлийн зах зээлийн 1 хувьд ч хүрэхгүй ноос үйлдвэрлэж байна.
Манай улсад ноосон нэхмэлийн үйлдвэр 1950 оны сүүлчээр байгуулагдаж, нэхмэлийн үйлдвэрийн жилийн 1500 тонн нарийн, нарийвтар ноосны хэрэгцээг хангахын тулд нарийвтар ноост “Орхон” үүлдрийн хонийг өсгөн үржүүлэхийн зэрэгцээ нарийн ноост шинэ чиглэлийн хонины аж ахуйг хөгжүүлэх нийгэм, эдийн засгийн шаардлага үүссэн. Тиймээс 1961 оны 2 дугаар сард нарийвтар "Орхон" үүлдэр, 1990 оны 3 дугаар сард "Хангай" үүлдрийн хонийг Хөдөө аж ахуйн яам бие даасан үүлдэр болгон баталгаажуулав.
"Орхон" хонь үүлдрээр батлагдах үедээ 21921 толгой байсан бол 2017 оны байдлаар 6,1 мянган толгой байна. Элит, нэгдүгээр ангийн хонь 100 эхээс 110-115 хурга авдаг, нас гүйцсэн үржлийн хуцны амьдын жин 85 кг орчим, ноосны гарц 5,6 кг, эм хонины амьдын жин 55 кг, ноосны гарц 3,4 кг байжээ.
“Хангай” хонь үүлдрээр батлагдах үедээ 91501 толгой байсан бол 2017 оны байдлаар 8,2 мянган толгой байна. Тус үүлдрийн хонины ноос нь 19-25 мкм нарийн, 7-8 см урт, гэдэс хэвлий, хөл нь өвдгөө, хойд хөл нь боривоо хүртэл ургасан ноостой. Махны гарц нутгийн хониноос 20-30 хувь, нэг Хангай хониноос 3-4 энгийн хонины ноос гардаг. Өөрөөр хэлбэл, үржлийн хуцны ноосны гарц 7 кг, эм хониных 3,8 кг байв.
1990 оноос зах зээлд шилжиж, нарийн болон нарийвтар ноост хонь үржүүлдэг сангийн аж ахуй, нэгдлийн мэдэлд байсан хонь хувьчлагдаж, нэхмэлийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогссон байна. Үүний улмаас ноосны зах зээл хумигдаж, малчид цэвэр, эрлийз хонио нутгийн хониор сольж махалж борлуулан, монгол хуцаар хээлтүүлж, бүдүүн, бүдүүвтэр ноост хонь болгон өөрчилж, үүлдэрлэг байдлыг алдагдуулжээ.
Одоо бол Хангай үүлдрийн хонины ноос 18-22 мкм, Орхон үүлдрийнх 23-27 мкм ширхэгтэй байна. Нэг хониноос гарах ноосны гарц өмнөхөөсөө буурч, харьцангуй багассан. Монгол Улсын дотоодын хэрэгцээ нь 800 тонн нарийн ноос гэж үздэг. Энэ хэмжээний ноосыг үйлдвэрлэхэд 250-400 мянган толгой нарийн болон нарийн ноост хонь шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Тиймээс бага тооны хониор хэрэгцээгээ хангахын тулд үржил, селекцийн ажлыг сайжруулах сорилт бидний тулгарч байгааг АДРА олон улсын байгууллагын Азийн бүсийн хөтөлбөрүүдийн дарга, хонины үржлийн мэргэжилтэн Брэндон Ирвин хэлж байна.
Өөрөөр хэлбэл, Орхон, Хангай, Ерөө зэрэг үүлдэр, омгоос ашиг шимийн хэмжээ, чанараар давуу хэсгийг сонгон үржүүлж, цөм сүрэг бүрдүүлэх, шалгарсан удмын малыг сайжруулагчаар тавих, хөврөл үр шилжүүлэн суулгах зэрэг зохиомол хээлтүүлгийн аргыг ашиглах, малыг ялангуяа хээлтэй үед нь өвс, тэжээл, усаар сайтар хангах, малын эрүүл мэнд, үржил селекцийн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, туршлагатай эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагаа, бие биенээ ойлгон дэмжих нь илүү үр дүнд хүргэнэ гэв.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913