Ажлын байрны ярилцлаганд бэлдэхдээ анхаарах зүйлс

2019 оны 08 сарын 26

Байгууллагуудаас ажлын ярилцлагын санал ирсэн бол та анхан шатны шалгуурыг амжилттай давсан гэж ойлгож болно. Харин одоо танд ажлын ярилцлагад бэлдэх шаардлага тулгарна.

Ярилцлагын өмнө анхаарах 5 зүйлсийн талаар дурдвал:

1.Судалгаа хийх

Та ярилцлагын өмнө тухайн байгууллагын ерөнхий мэдээлэл болон үйл ажиллагааны талаар ойлголттой байх хэрэгтэй. Бага зэрэг судалгаа хийснээр ярилцлага авч буй хүн байгууллагынхаа тухай асуухад танд сандрах зүйл бага байх болно.

2.Ярилцлага авч байгаа хүнээ судлах

Хэрэв боломжтой бол танаас ярилцлага авах хүний талаар бага зэргийн судалгаа хийвэл тустай. Жишээ нь: Ярилцлага авагчийн Linkedin хаягыг олоод тухайн хүний ур чадвар болон нийтлэг мэдээллийг олж мэдэж болно. Магадгүй та 2 нэг их сургууль төгссөн ч юм уу, өмнө нь 1 газар хамт ажиллаж байсан зэрэг тохиолдол гарвал ярилцлагын явцад мөс хагалах зорилгоор бяцхан, хөгжилтэй яриа өрнүүлж болох юм.

3.Чиглэл, зорилгоо тодорхойлох

Хаана хүрэх, хэрхэн ажиллах, хэр зэрэг хугацаа зарцуулах зэргийг эртнээс нарийвчлан төлөвлөөрэй. Тухайн ажил танд яагаад чухал, хэр зэрэг ач холбогдолтой болох талаар эртнээс тооцоолох нь чухал.

4.Ажлын байрны тодорхойлолтыг дахин сайн унших

Та горилж буй ажлын байрны тодорхойлолтоо сайн уншиж танилцаарай. Тухайн байгууллага ямар ажлын байран дээр, яг ямар ур чадвартай, туршлагатай ажилтан хайж байгаа талаар дүгнэлт хийж, нягтлах нь зүйтэй.

5.Амрах

Та хэд хэдэн байгууллагын ярилцлагад орж байгаа бол ярилцлага хооронд өөртөө амрах цаг гаргаарай. Томоохон шийдвэр гаргах өдрийн өмнө стресстэхгүй байх нь чухал бөгөөд өөрийн дуртай зүйлсийг хийх, цай кофе уунгаа бодлоо цэгцлэх зэргээр амарч болно. Ярилцлагын өмнө хэт их зүйлд санаа зовох нь ажлын ярилцлагад анхаарал сарних шалтгаан болно.

 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top