ДОРНЫН ЗУРХАЙ: Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой

2019 оны 08 сарын 28

Намрын тэргүүн хар бичин сарын дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин тахиа өдөр

  • Аргын тооллын: 2019.8.28, Лхагва гараг
  • Билгийн тооллын: 28
  • Наран ургах шингэх: 6.03-19.42
  • Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top