ДОРНЫН ЗУРХАЙ: Ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн

2019 оны 08 сарын 30

Намрын тэргүүн хар бичин сарын хоёр хар мэнгэтэй шарагчин гахай өдөр

  • Аргын тооллын: 2019.8.30, Баасан гараг
  • Билгийн тооллын: 30
  • Наран ургах шингэх: 6.06-19.37
  • Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top