Бид 2 сар тутамд http://www.biznetwork.mn/-д гишүүнчлэлийн эрхтэй байгууллагуудын удирдах албан тушаалтнууд болон хүний нөөцүүдэд зориулан HR Event-ээ зохион байгуулдаг бөгөөд бүртгэлийн хураамж нь Biznetwork.mn-ий дэргэдэх “Алтан ураг хүүхэд хөгжил” сантай хамтран ажилладаг асрамжийн газар, цэцэрлэгийн хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд боловсрол эзэмшхэд зарцуулагддаг.
2019 оны 8 сарын 29-нд зохион байгуулагдсан ээлжит “HR Event”-ийн сургалтыг "Байгууллагын орчинд шинэлэг соёлыг хөгжүүлэх нь” сэдвээр “Call Pro” компанийн үүсгэн байгуулагч, “Faro education” сургалтын төвийн захирал Б.Идэр-Од орсон бөгөөд хүрэлцэн ирсэн 180 гишүүн байгууллагын 250 гаруй удирдах албан тушаалтнууд болон хүний нөөцийн менежерүүдэд олон улсын статистик мэдээллээр баялаг, үр өгөөжтэй сургалт болсон бөгөөд асуулт хариултаар өндөрлөсөн.
Сургалт маань Networking арга хэмжээгээр цааш үргэлжлэн хүрэлцэн ирсэн хүний нөөцийн салбарын шилдэгүүд хоорондоо танилцаж мэдлэг туршлага, санал бодлоо солилцож хамтдаа нэгэн үдшийг өнгөрөөсөн.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Сэтгэгдэл ( 0 )