ДОРНЫН ЗУРХАЙ: Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой

2019 оны 09 сарын 04

Намрын илүү тэргүүн сарын зургаан цагаан мэнгэтэй хөх луу өдөр

  • Аргын тооллын: 2019.9.4, Лхагва гараг
  • Билгийн тооллын: 6
  • Наран ургах шингэх: 6.12-19.27
  • Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top