ДОРНЫН ЗУРХАЙ: Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2019 оны 09 сарын 09

Намрын илүү тэргүүн сарын нэг цагаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр

  • Аргын тооллын: 2019.9.9, Даваа гараг
  • Билгийн тооллын: 11
  • Наран ургах шингэх: 6.18-19.16
  • Үс засуулбал: Эрхтэн хурц болно
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top