ДОРНЫН ЗУРХАЙ: Хэрээ дуугарвал зочин ирнэ

2019 оны 09 сарын 10

Намрын илүү тэргүүн сарын есөн улаан мэнгэтэй цагаан нохой өдөр

  • Аргын тооллын: 2019.9.10, Мягмар гараг
  • Билгийн тооллын: 12
  • Наран ургах шингэх: 6.20-19.14
  • Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах, дайснаа дарах, хатуу үйлийг үүсгэвээс зохистой. Хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатнавал амгалан болох, бие татвал эцэг, эх цочих, хөл татвал тэмцэл болно. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Даваажаргал(66.181.161.101) 2019 оны 09 сарын 12

Ордынхоо тухай мэдээлэл авахыг хүсэв

0  |  0
Top