ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өлзийтэй сайн

2019 оны 09 сарын 14

Намрын илүү тэргүүн сарын таван шар мэнгэтэй хөх бар өдөр

  • Аргын тооллын: 2019.9.14, Бямба гараг
  • Билгийн тооллын: 15
  • Наран ургах, шингэх: 6.25-19.06
  • Үс засуулбал: Өлзийтэй сайн
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурдахуй болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top