Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын урилгаар 2019 оны 9 дүгээр сарын 19-23-нд тус улсад төрийн айлчлал хийж байна.
Монгол Улсын төрийн тэргүүний 10 жилийн дараа БНЭУ-д хийж буй энэхүү айлчлалыг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин тэргүүтэй 3500 гишүүн ААН-ийн төлөөлөл болсон ноос ноолуур, хүнд үйлдвэр, хөдөө аж ахуй, эм хангамж, мэдээллийн технологи чиглэлийн 17 бизнесийн төлөөлөгч дагалдан явж байна.
2019 оны 9 дүгээр сарын 20-ий өдөр зохион байгуулагдсан Монгол-Энэтхэгийн бизнес уулзалтан дээр МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын бизнес төлөөлөгч нарт хандаж үг хэлсэн бөгөөд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Энэтхэгийн Худалдаа, аж үйлдвэрүүдийн танхимуудын нэгдсэн холбоо /ASSOCHAM/-ны төлөөлөгч, Энэтхэгийн Аж үйлдвэрийн холбоо /CII/-ны төлөөлөгч, БНЭУ-ын Засгийн газрын гишүүн, Байгалийн хий, газрын тос, гангийн яамны сайд, ноён Shri Dharmendra Pradhan нар үг хэлж, МУ-ын Гадаад харилцааны яамны сайд Д. Цогтбаатар “Монгол улсын эдийн засгийн төлөв, бизнесийн боломжууд” сэдвээр танилцуулга хийлээ.
Энэхүү уулзалтын үеэр “Монгол Эм Импекс” концерн “Cadila pharmaceutical limited” компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Сэтгэгдэл ( 0 )