Намрын илүү тэргүүн сарын дөрвөн ногоон мэнгэтэй хөх хулгана өдөр
- Аргын тооллын: 2019.9.24, Мягмар гараг
- Билгийн тооллын: 25
- Наран ургах шингэх: 6.38-18.45
- Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
- Барилдлага: Арвидах
- Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.
Сэтгэгдэл ( 0 )