Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Чингис хаан хотод ажиллах үеэрээ нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа эко цахилгаан автобусны үйлчилгээтэй танилцав.
Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат хотдоо эко цахилгаан автобус нэвтрүүлэх санаачилга гаргасан нь дэмжигдэж одоогоор найман автобус зургаан баг руу батлагдсан цаг, хуваарийн дагуу үйлчилж байна. Цаашид тоог нь нэмэх бөгөөд 50 автобусны буудлын зураг, шаардагдах төсвийг боловсруулан ирэх оны төсөвт тусгуулахаар төлөвлөжээ. УИХ-аар энэ асуудал дэмжигдвэл Чингис хот орчин үеийн шаардлага, өнгө үзэмжид нийцсэн буудалтай болж, нийтийн тээврийн үйлчилгээ бүрэн нэвтрэх боломжтой юм байна.
Байгаль орчинд сөрөг нөлөөгүй, түлшинд хэмнэлттэй, тав тухтайгаас гадна ахмад настан, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилж байгаа энэ жишээг төв суурин газруудад нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319