ДОРНЫН ЗУРХАЙ: Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой

2019 оны 09 сарын 30

Намрын илүү тэргүүн сарын долоон улаан мэнгэтэй цагаан морь өдөр

  • Аргын тооллын: 2019.9.30, Даваа гараг
  • Билгийн тооллын: 2
  • Наран ургах шингэх: 6.47-18.34
  • Үс засуулбал: Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/. Бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top