Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгчийг үнэ төлбөргүй суурилуулах шийдвэрийг гаргав. Энэхүү ажлыг ирэх арваннэгдүгээр сарын 1-ээс өмнө судалж, хэрэгжүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон Хотын дарга С.Амарсайхан нарт даалгасан юм. Тэгвэл шахмал түлш тойрсон тэдний байр суурийг хүргэж байна.
Н.ЦЭРЭНБАТ: ИРГЭД ЗУУХНЫХАА БИТҮҮМЖЛЭЛИЙГ САЙЖРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
-Угаарын хийнд хордож амь насаа алдсан иргэдийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газар олон ажил хийж байгаа. Сүүлийн 20 гаруй жил агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон хөтөлбөр хэрэгжүүлсэн ч асуудлыг цогцоор шийдэж чадалгүй өнөөг хүрлээ. Засгийн газраас хотын төвийн зургаан дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс сайжруулсан шахмал түлшийг “Тавантолгой түлш” компанид үйлдвэрлэж байна. Цаашид агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийх ажлыг эрчимжүүлнэ. Шахмал түлшийг иргэд хэрэглэх явцдаа аюулгүйн байдлаа хангаагүйгээс угаарын хийнд хордох тохиолдол гарлаа. Тиймээс угаарын хий мэдрэгчийг нэг удаад үнэ төлбөргүй гэр хорооллын 220 мянган өрхөд тараах шийдвэр Засгийн газрын хуралдаанаас гаргаад байна.
Өнөөдрийн байдлаар 25 мянган кг шахмал түлшийг борлуулсан. Түүхий нүүрсээ сайжруулсан түлшинд шилжүүлж байгаа нь галлагаандаа хувьсгал хийж байна гэсэн үг. Тиймээс иргэд зуухныхаа битүүмжлэлийг сайжруулах хэрэгтэй. Мөн стандарт, техникийн бус зуух ашиглахгүй байх шаардлага тулгарч байна. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хийсэн судалгаагаар 51.4 хувь нь уламжлалт зуух хэрэглэж байна гэх тооцоо гарсан. Зургаан хүний амь үрэгдсэн асуудалд хариуцлага тооцох албан ёсны шийдвэр гараагүй байна. Хариуцлага тооцох асуудал яригдсан ч ажлыг тасалдуулж болохгүй. Засгийн газраас цаашид агаарын бохирдлыг бууруулах үүднээс боломжтой нөхцөлөөр хангана. Бид 80 орчим тэрбум төгрөгийг зарцуулж айл өрхийг цахилгаан халаагуураар халаах нөхцөлийг бүрдүүлсэн. Нийслэлийн Засаг даргад албан ёсоор үүрэг даалгавар өгсөн. Худалдан авах үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргын ажлын алба зохион байгуулна. Арваннэгдүгээр сарын 1-ээс хэрэглэгчдэд хүргэх учраас түүнээс өмнө үйлдвэрлэгчтэй холбоо тогтоож, оруулж ирнэ. Тусгайлан ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргаж, ажиллах байх.
С.АМАРСАЙХАН: ӨРХИЙН НАРИЙВЧИЛСАН СУДАЛГААГ ЯВУУЛНА
-Угаарын хий мэдрэх төхөөрөмжийг суурилуулах, айл өрхүүдэд тараах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж, танилцууллаа. Бид сайжруулсан түлшний хэрэглээг жигдрүүлэх, хэвшүүлэх хэрэгтэй. Утаанаас болж жилдээ хэдэн мянгаараа хүн хордож, урагт хүртэл нөлөө үзүүлж байна. Гамшгийн хэмжээнд хүрсэн утааг бууруулахад чиглэсэн ажлаа хот хийх ёстой. Гэхдээ хяналтаа маш сайн тавьж, иргэдийг эрсдүүлэхгүй байх нь бидний үүрэг. Тиймээс угаар мэдрэгч төхөөрөмжийг айл өрхүүдэд тарааж өгөх үүргийг хүлээлээ. Ирэх сарын 1-ээс өмнө гэр хорооллын өрхүүдэд угаарын хийг мэдрэгч бага оврын төхөөрөмжийг суурилуулж өгөхөөр боллоо. Өнөөдөр гэр хорооллын 200 мянга гаруй өрх бий. Бид дахин айл өрхийн судалгааг нарийвчилж гаргана. Зарим айл нь төвийн халаалтад холбогдсон. Цахилгаан халаагуур хэрэглэж байгаа айлууд ч бий. Тиймээс нарийвчилсан судалгаа хийж, бодит тоог гаргах шаардлагатай. Дараа нь хаанаас, ямар төхөөрөмж оруулж ирэх боломжтойг мэргэжлийн байгууллагуудаар судлуулна. Хөрөнгийн эх үүсвэрийг нь Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос гаргана. Гэхдээ энэхүү төхөөрөмж нь харьцангуй үнэтэй. Ойролцоогоор 30 мянган төгрөгөөс 400 мянган төгрөгийн үнэтэй ч бий. Гэхдээ хамгийн чанартай, стандартын шаардлага хангасан, үнэ хямд төхөөрөмжийг нийлүүлэх ёстой гэж бодож байна. Гол нь энэ дунд бизнес, шахаа, цавчаа, нэмээ орох ёсгүй. Тиймээс шууд үйлдвэрлэгчтэй нь харилцаж, хямд үнээр авах асуудлыг судалж байна. Хэзээ, хэн эрсдэх бол гэж хүлээгээд сууж болохгүй. Өнөөдрийн байдлаар 200 мянган айлын 49 хувьд нь заавар, зөвлөгөө өгөөд байна.
Сэтгэгдэл ( 7 )
Зуухаа л олигтой болго сайн зуухтай нь амьд л байгаа биздээ\nХуучин хамараараа датчик хийдэг хүй нэгдлийн амьдралаасаа салмаар байна \nГал түлж л байгаа бол заавал датчиктай байх ёстой гэдэг чинь дэлхий дахинд стандарт болсон зүйл
шүүрэн шанага шиг болсон зуух хөөлөөгүй яндан хүхээгийн нь тулж бөгөлтөл түлш чихэх үнээс болж угаарт зохиулаад байна шүү дээ сүүлийн арван хэдэн жил зуухаа шинэчлээ биз дээ зарим нь зарчихсаан хөдөөгүүр айлуудад өлзий түрк зуух зөндөө байна лээ
Ил харагдах утаагүй, үнэргүй, стандартад нийцсэн мөртлөө хүнийг маш хүчтэй хордуулж, эмнэлгийн тусламж яаралтай авахгүй бол үхүүлдэг нэг тиймэрхүү ”сайжруулсан” түлш юм биз дээ, ум ма ни бад ми хум.
Сайжруулсан биш муужруулсан тулшний хог шахахаа боль.яУгарын хий их ялгарна.Шинжлэ ухааны ундэслэлгуй зовхон монго олох гэж муйхарласаны гай
шахмал түлшийг үхсэнийг нь шинжилдэг юм бэ шахмал түлшийг ном журмын дагуу гаргачихаад байхад ардчилсан намын Эрдэнэ тэргүүтэй хүмүүс харлуулахаан боль өөрсдөө юу хийсэн юм бэ Хүрэлсүхээ хийх юмаа зоригтой хий монгол чинь халамжийн орон боллоо шүү дээ
Шахмал түлшээ хэрэглэхийг тодорхой хугацаагаар зогсоогоод бүх шинжилгээ туршилтыг бүрэн хийж дахин туршиж , бүрэн аюулгүй байж болох арга аргачлалыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоож байж хэрэглэх эсэхээ шийднэ ээ. Шаталтаас гарч байгаа хий, утаанд шинжилгээ хийхийг иргэн эрдэмтэд сануулаад шаардаад байхад хэрэгжүүлэхгүй байгаа нь но бна. Хэзээ үхнэ гээд ажиллах ажиллахгүй нь мэдэгдэхгүй аппарат гэр эй тавьж азаа үзэж үхүх юм бэ дээ.
Odoo tegeed gaigvi bgaa hvmvvs sonor seremjtei hariutslagatai bgaarai ym ma ni bag mi hum