Энэ өдөр түүхэнд: Антарктид тивийн талаар таны мэдэхгүй 18 баримт

2021 оны 01 сарын 28

1820 оны нэгдүгээр сарын 28-нд Фаддей Беллинсгаузен, Михаил Лазарев нарын удирдсан Оросын экспедиц Антарктидыг анх нээжээ. Ингээд Антарктид тивийн талаар таны мэдэхгүй сонирхолтой 18 баримтыг танилцуулъя.

1. Нэгэн үе Антарктидад агт араа, мухар олгойгоо авхуулаагүй хүмүүс ажиллаж болдоггүй байлаа. Учир нь тэнд мэс засал хийдэггүй байсан тул очих хүмүүсийн агт араа, мухар олгойг эрүүл байхад нь ч авдаг байв.

2. Антарктид — дэлхийн хамгийн хуурай газар. Тодорхой хэлбэл тэнд байх Мак-Мердо хөндийн зарим хэсэг 2 сая жил хэртэй цас, бороо үзээгүй газар юм.

3. Улс болгоны нэгэн адил Антарктид тив интернетийн өөрийн гэсэн домен хаягтай — .aq

4. 53 сая жилийн өмнө тэнд цаг агаар дулаахан, +20 хэм байж, эргээр нь дал мод ургадаг байжээ.

5. 2013 оны 12 дугаар сард "Металлика" хамтлаг Антарктидад концерт тоглосноор дэлхийн бүх тивд тоглолт хийсэн анхны хамтлаг болсон. Мөсөн тивийг доргиохгүйн тулд тоглолтыг тусгай хамгаалалттай асарт хийж, үзэгчид чихэвчээр дууг сонсжээ.

6. 1960-1972 онд Мак-Мердо дахь АНУ-ын судалгааны баазад цөмийн цахилгаан станц ажиллаж байлаа.

7. Антарктид тив гал командтай. Жинхэнэ гал сөнөөгчид тэнд ажилладаг.

8. Хахир хүйтэн цаг агаартай ч тэнд 1150 төрлийн мөөг ургадаг.

9. Антарктидад цагаан баавгай байхгүй.

10. Украин улсад харьяалагддаг "Академик Вернадский" станц BAR-тай. Энэ бол дэлхийн хамгийн өмнөд цэгт байгаа Баар юм.

11. Дэлхий дээр болсон хамгийн хүйтэн өдөр Антарктидад тохиосон. 1983 оны 7-р сарын 21-нд ЗХУ-ын "Восток" станцад 89,2 хэм хүйтэрчээ.

12. Антарктид — дэлхийн тивүүд дунд хэмжээгээрээ 5-д ордог. Талбай нь 14 сая  хавтгай дөрвөлжин км.

13. Энэ тивийн газар нутгийн 99 хувь нь мөсөөр хучигдсан.

14. Мөсний дундаж зузаан нь 1,6 км. Антарктидад дэлхийн цэвэр усны нөөцийн 70 хувь нь байдаг.

15. 1820 онд нээх хүртэл Антарктидыг хэсэг бүлэг арал гэж үзэж байв.

16. 1911 оны 12-р сарын 14-нд Норвегийн Руаль Амундсен Өмнөд туйлд очсон анхны хүн болсон.

17. 1978 оны 1-р сарын 7-нд Антарктидад төрсөн Аргентины Эмилио Маркос Палма бол мөсөн тивд төрсөн анхны хүн юм.

18. Тус тивд байрладаг Чилийн O'Higgins Riquelme баазын 36 ажилтнаас коронавирус илэрснээр Антарктид цах тахалд мөн өртсөн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top