ДОРНЫН ЗУРХАЙ: Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой

2019 оны 10 сарын 16

Намрын дунд Өлзийт харагчин тахиа сарын есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

  • Аргын тооллын: 2019.10.16, Лхагва гараг
  • Билгийн тооллын: 16
  • Наран ургах шингэх: 7.12-18.04
  • Үс засуулбал: Эд малын гарлагатай
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top