Энэтхэг-Монголын цэргийн хамтарсан сургууль боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 21

Энэтхэг, Монголын зэвсэгт хүчний хамтарсан цэргийн хээрийн сургууль 14 дэх удаагаа боллоо. Энэ удаагийн цэргийн сургууль хилийн маргаантай байдаг Жанмү болон Кашмирийн бүс нутагт болсноороо онцлог. “Нүүдэлчин заан 2019” цэргийн сургуулийг Энэтхэгийн талаас Гадаад сургалтын салбар нэгж гардан зохион байгуулжээ.

Монголын талаас Элитийн 084 дүгээр батальон оролцсон бол Энэтхэгийн талаас Ражпутана батальон оролцсон байна. Сургалтыг орчин үеийн зэвсэгт хүчинд баримталдаг дэвшилтэт хөтөлбөрийн дагуу боловсруулж, тактикийн дасгалж, зэвсэг, байлдааны чадвар, төлөвлөлт, бие бүрэлдэхүүний чадамжийг шалгажээ. Түүнчлэн уулархаг бүс нутагт боловсруулсан тактикийн цэргийн ажиллагааг хийсэн байна. Энэтхэгийн талаас энэ удаагийн цэргийн хээрийн сургуулийг хоёр улсын батлан хамгаалах хамтын ажиллагаанд тодоор үлдэх сургалт боллоо гэдгийг онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top