ДОРНЫН ЗУРХАЙ: Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гарга

2019 оны 10 сарын 26

Намрын дунд Өлзийт харагчин тахиа сарын найман цагаан мэнгэтэй улаан бич өдөр

  • Аргын тооллын: 2019.10.26, Бямба гараг
  • Билгийн тооллын: 28
  • Наран ургах шингэх: 7.27-17.47
  • Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ. Амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top