Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооноос Үндэсний бодлогын хорооны гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж, нөхөн сонгуулийг ирэх арваннэгдүгээр сарын 3-ны өдөр явуулахаар товложээ. Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Дорноговь, Дархан-Уул аймаг, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн 11 тойрогт нөхөн сонгууль явагдах бөгөөд нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авсан байна.
Нөхөн сонгуулийн сурталчилгааг энэ сарын 26-ны өдрөөс эхлүүлж ирэх сарын 1-ний өдрийн 22 цагт дуусгах товыг Дотоод сонгуулийн хорооноос баталжээ. АН-ын Үндэсний бодлогын хорооны нөхөн сонгуульд нэр дэвшигч нь дэнчингийн гурван сая төгрөг, хураамж гурван сая төгрөг, нийт зургаан сая төгрөгийг намдаа тушааснаар өрсөлдөх эрх авчээ.
Сэтгэгдэл ( 0 )