ДОРНЫН ЗУРХАЙ: Эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн

2019 оны 10 сарын 29

Намрын адаг хөх нохой сарын таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр

  • Аргын тооллын: 2019.10.29, Мягмар гараг
  • Билгийн тооллын: 1
  • Наран ургах шингэх: 7.31-17.43
  • Үс засуулбал: Нас ахар болно
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн. Мөн бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top